Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

Хавсралт дугаар 1

 

ЗАМЫН ТЭМДЭГ

 

1. Сануулах тэмдэг

 

Сануулах тэмдгийг замын баруун гарын этгээд уг осол аюул болзошгүй газраас 150-250 метрийн газар босгомой. Төмөр замыг хөндлөн гарах тэмдэг үүний холбогдолгүй.

 

Замын уулзар

Энэ тэмдгийг хотын гаднах замд тавих агаад жолооч нар энэ тэмдэг бүхий газар хурдыг нэгэн цагт 20 километрээс хэтрүүлэхгүй болговоос зохих болой. Хэрэв уулзарт өөр тэрэгтэй зөрөлдөн гарах бол ээлжлэн гарах дүрмийг чандлан баримтлаваас зохимой.

 

Зураг 1

 

Зүүн баруун тийш эргэх тэмдэг

Энэ тэмдгийг хотын гаднах замд тавимой. Жолооч нар эдгээр тэмдгийг үзмэгц хурдыг цагт 20 километрээс хэтрүүлэхгүй явбаас зохимой. 100 метрийн наад газар юм үзэгдэхгүй эргэсэн замд тэргээ зогсоох буюу өөр явж буй тэргийг хөөж урьд нь гарч үл болмой.

 

Зураг 2-3

 

Төмөр замын хөндлөн гарц

Энэ тэмдгийг хотын гадна тавимой. Үүнд төмөр замыг хөндлөн гарах гарцад харуул манаа буй үгүй алин боловч уг гарцын 2 талын замын баруун гарын талд хошойд тэмдэг босговоос зохих үүнд нижгээдийг уг газраас 150-250 метрийн газар босгож жич нижгээд төмөр замаас 40-60 метрийн зайтай босговоос зохимой.

 

Зураг 4

 

Жолооч нар энэ тэмдгийг үзмэгц тэргийн хурдыг нэгэн цагт 20 километрээс хэтрүүлэхгүй болгож явбаас зохино. Хэрэв гарцад сахих хүнгүй аваас жолоочийн тэрэгний хурдыг бууруулагч газарт ойртуулан тэргийг зогсоон гатлан гарахад ямар ч саад буй эсэхийг шалгахын тулд энэхүү дүрмийн 14 дүгээр ангид илэрхийлжээ.

 

Аюултай

Аюул бүхий газраар гудамжаар явах дүрмийн ёсоор жолоочийн бие тэргийг жолоодоход 1 цагт 15 километрээс хэтрэхгүй хурдаар явбаас зохимой.

 

Зураг 5

 

Хотод өнгөрөн гарах газар эл тэмдгийг аюул осол болзошгүй газарт тавьж босгомой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»