Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

Хавсралт дугаар 1

 

ЗАМЫН ТЭМДЭГ

 

3. Заах тэмдэг

 

Болгоомжлогтун. Явган хүн явмой. Энэ тэмдэг явган хүн олноор хурж болохыг заах бөгөөд сургууль, клуб, завод, зах зээлийн газар тавимой.

 

Зураг 15

 

Явах зорчих дүрмийн ёсоор жолоочийн бие тэрэгний хурдыг уг газар аюулгүй өнгөрөн гарах хэмжээнд хүргэн хорогдуулж хэрэг тохиолдвоос тэргийг шууд зогсоовоос зохимой.

 

Зогсож болмой

Энэ тэмдэг аливаа тэргээс хэмжээгүй зогсож болох газрыг заажээ.

 

Зураг 16

 

Үүнд тэрэг зогсож болох газрын хэмжээ дэгийг гудамжийн шал дээр цагаан шугам татаж тэмдэглэл жагсаалын дотор аливаа тэрэг зогсож болмой.

 

««..Өмнөх хуудас