Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ТАВДУГААР БҮЛЭГ

Цэргийн анги, зохион байгуулалттай жагсаал, цувааны хөдлөх журам

 

21. Цэргийн ангийн дарга нар, зохион байгуулалттай жагсаал цувааны удирдагчдын үүрэг:

а) автомашины хөдөлгөөнтэй замаар цувааг эгнээ бүрдээ 4-өөс илүүгүй хүнтэйгээр зохиож, замын баруун гар талыг барьж явуулна;

б) зам хөндлөн гарагчдыг нэвтрүүлэхийн тулд цуваануудын хооронд зохих хэмжээний зайтай явуулна;

в) гудамж, замын зорчих хэсгийн өргөн нь нэг тийшээ 6 метр байвал, уг гудамж, замын баруун талыг барьж явуулах ба харин түүнээс илүү өргөн байвал, дундуур нь явуулна;

г) цувааг гүүр дээгүүр гаргахад хөл нийлүүлэн явуулж болохгүй;

д) цувааны урд, хойт эгнээний зүүн гарт өдрийн цагт тод үзэгдэх улаан дарцагтай, шөнийн харанхуй үед улаан гэрэлт дэнлүүтэй явуулна;

е) хүүхэд багачуудын цувааг эгнээ тутам 2-оос дээшгүй хүүхдээр жагсааж, тусгай хүмүүсээр удирдуулан, явган хүний замаар явуулна; харин гудамж замыг хөндлөн нэвтрэхдээ зөвхөн явган хүнд гудамж, замыг хөндлөн нэвтрэхийг зөвшөөрсөн тэр газраар нэвтрүүлнэ;

ж) хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх явдал шаардагдвал өөр чиглэлд орох замдаа ямар нэг аюулд тохиолдохгүйн тулд урьдчилан анхаарна.

22. Жагсаал, цуваагаар яваа хүмүүс замын уулзуурт ойртож ирмэгц түүний удирдагчид нь өдрийн цагт гараа буюу дарцагтай явбал дарцгаа дээш өргөж, шөнийн харанхуй үед дохионы дэнлүүг дээш өргөж, жагсаал, цувааг өнгөрүүлэхийн тулд авто хөсгийн хөдөлгөөнийг зогсоох нь чухал гэдгийг авто хөсгийн жолооч нарт ба гудамжны хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нарт мэдэгдэнэ.

23. Зохицуулагддаг хөдөлгөөнтэй замын уулзуурыг нэвтрэхдээ гагцхүү гэрэл дохио буюу хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн өгсөн дохиогоор нэвтрэн гарна. Зарим шаардлагатай үед хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нь явж байгаа жагсаалын цувааг зогсоож болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»