Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Авто хөсгийн жолооч нарын үүрэг

 

а) авто хөсгийн жолооч нар эзэмшиж байгаа техникийн ажиллагааг ажилд гарахын өмнө ба ажиллаж байх үедээ шалгаж байна;

б) жолооч нар авто хөсгийг жолоодож яваа үедээ биедээ авч явбал зохих зүйлийг дурдвал: авто хөсгийн жолоочид улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон мэрэгжлийн үнэмлэх;

Трактор, зам барилга, услан цэвэрлэх ажлын зэрэг өөрөө явагч механизмын жолоочид харьяа газрын мэрэгжлийн комиссоос олгосон үнэмлэх.

Авто хөсгийн жолооч (хувийн машин, мотоцикл эзэмшигчдийг оруулахгүй) нар техникийн паспортын талон, замын хуудас, зорчин явагчдыг тээвэрлэхэд зориулсан олон нийтийн хэрэгцээний авто хөсгийн жолооч нар бол маршрутын хуудас;

в) ээлж солилцохдоо авто хөсгийг техникийн бүрэн бүтэн байдлаар хүлээлцсэн тухай замын (маршрутын) хуудас дээр тэмдэглэн бичсэн байна.

г) цагдан сэргийлэхийн ажилтан нарын ажлын шаардлагаар жолоочийн үнэмлэх, техникийн паспортын талон, замын (маршрутын) хуудсыг үзүүлнэ.

д) цэргийн ангийн цуваа, зохион байгуулалттай жагсаалын удирдагчаас гараа буюу гартаа барьсан дэнлүү, дарцгаа дээш өргөж, дохио өгсөн үед авто хөсгийг яаралтай зогсооно;

е) автобус, түргэн тусламжийн машин, гал командын машинуудаас бусад авто хөсгийг дор дурдсан зайлшгүй шаардлагатай үед цагдан сэргийлэх газрын ажилтнаас өөрийн албан ажлын үнэмлэхийг үзүүлэн шаардсан ёсоор үнэ төлбөргүйгээр тэдний мэдэлд саадгүй шилжүүлнэ.

1) Цагдан сэргийлэх байгууллагаас нуугдан зугтаж яваа этгээдийг мөрдөн хөөх;

2) Эмнэлгийн түргэн тусламж шаардагдсан хүнийг эмнэлгийн газарт хүргэх;

3) Гэнэтийн аюул осол гарсан газарт яаралтай хүрэлцэн очих үед тус тус саадгүй шилжүүлнэ. Дээр дурдсан хойшлуулшгүй ажилд авто хөсгийг дайчлан хэрэглэсэн цагдан сэргийлэхийн ажилтан, жолоочийн замын хуудас дээр өөрийн овог нэр, албан тушаал, ажлын газрын үнэмлэхийн дугаар утасны дугаар, ямар ажилд хичнээн хугацаагаар хэрэглэсэн зэргийг тэмдэглэн бичнэ.

24. Авто хөсгийн жолооч нарт хориглох зүйлүүд:

а) техникийн ажиллагааны талаар бүрэн биш авто хөсгөөр гаражаас гарч явах;

б) ялимгүй боловч, согтууруулах зүйл ууж, авто хөсгийг жолоодох;

в) өөрийн жолоодож байгаа авто хөсгийг жолоочийн эрхийн үнэмлэхгүй хүнд шилжүүлэх, мөн авто хөсгийг жолоодох эрхийнхээ үнэмлэхийг бусдад шилжүүлэн өх;

г) авто хөсгийн гишгүүр дээр хүмүүсийг зогсоогоор нь явуулах, ачааны автомашины кузовын ирмэг дээр хүн суулгах, кузовын дотор хүмүүсийг зогсоогоор нь явуулах;

д) суудлын автомашин, 3 тонноос доош даацтай ачааны автомашины жолоочийн кабинд нэгээс илүү хүн, мөн 4 ба түүнээс дээш тоннын даацтай ачааны автомашины жолоочийн кабинд хоёроос илүү хүн, тэрчлэн мотоцикл, моторт дугуйд тогтоосон хэмжээнээс илүү хүн суулгаж явах;

е) 2 дугуйтай мотоцикл дээр 5-аас доош насны хүүхдийг эмээл дээр суулгаж явах;

ж) хөдөлгөөний үед авто хөсгийн жолооч жолоог сул тавих;

з) кузовоос өндөр ачаатай машин, цистерн, өөрөө ачаа буулгагч машин дээр хүмүүсийг суулгаж явах;

и) гадаад үзэмжийн талаар тохиромжгүй хөсгийг гараж, паркаас гаргах;

к) авто хөсгийг жолоодож явахдаа бусдын ярианд оролцож, анхаарлаа хөндийрүүлэх, юм идэх, тамхи татах;

л) замын хуудсанд зааж бичээгүй ачаа тээвэрлэх, авто аж ахуйн захиргаа, шалган гаргагчийн аль нэгний шийдвэргүйгээр хүн тээвэрлэж явах;

м) автобусны жолоочийн кабинд хүн суулгаж явахыг тус тус хориглоно.

Тайлбар: Тусламж үзүүлэх газраас хол байгаа бөгөөд авто хөсгийн туслалцаа зайлшгүй шаардагдах байдалд хүрсэн хүнд өвчтөн, авто хөсөгт гэмтэл тохиолдоод, явж чадахгүй болсон жолооч нарт зохих туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

25. Авто хөсгийн жолоочийг замд явж байгаа үед нь цагдан сэргийлэх байгууллагын ажилтан буюу авто аж ахуйн захиргааны шийдвэрээр өөрчлөхөд хүрвэл, авто хөсгийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүнд шилжүүлэн өх ба ямар учраас хэнд шилжүүлэн өгсөн тухай замын (маршрутын) хуудсанд тэмдэглэн бичнэ.

26. Осол аюул тохиолдсон үед жолоочийн гүйцэтгэвэл зохих үүргүүд:

а) авто хөсгийг даруй зогсооно;

б) аюулд учирсан хүмүүст зохих тусламжийг үзүүлнэ;

в) болсон явдлын тухай ойр орчим байгаа цагдаа буюу цагдан сэргийлэх анги, улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн дежурт мэдэгдэнэ.

г) цагдан сэргийлэхийн ажилтны зөвшөөрөлгүйгээр аюул тохиолдсон газраас авто хөсгийг дур мэдэн хөдөлгөхгүй байна;

д) аюулд учирсан хүнд, эмнэлгийн түргэн тусламжийг яаралтай дуудан ирүүлэх бололцоогүй бол тэр хүнийг өөрийн биеэр аль ойр байгаа эмнэлгийн газарт хүргэж өөрийн нэр, овог, авто хөсөгт олгосон улсын номерыг тэмдэглүүлэн бичүүлж, замын (маршрутын) хуудсаа үзүүлсний дараа уг осол гарсан газартаа буцаж очно;

е) эмнэлгийн байгууллага аюулд учирсан хүнийг хүргэж ирсэн жолоочийн нэр, овог, хаана ажилтай ба тэр хүнийг хэдийд авчирсан, түүний биеийн эрүүл мэндийн байдал авчрах үед нь ямар байсан тухайг тодорхой тэмдэглэж, улмаар энэ тухай цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдээд, жолооч өөрөө ууж согтуурсан эсэхийн тухай эмнэлгийн гэрчилгээг гаргана.

27. Авто хөсгийн жолооч нар өөрийн жолоодож яваа авто хөсгийг гудамж, замын зорчих хэсгээр явуулахдаа явган хүний замаас нэг метрийн зайтай явуулах үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»