Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ

Хөдөлгөөний үед авто хөсгийн байрлан явах журам

 

28. Хоёр талын хөдөлгөөнтэй замаар явахдаа авто хөсөг замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талыг барьж явах бөгөөд цувааны хоорондын зай нь:

а) зам хуурай үед 30 метр;

б) зам нойтон үед 50 метр;

в) цас, мөс хөлдсөн гулгуур замд 100-аас 150 метр байх ёстой.

29. Авто хөсөг хэдэн эгнээгээр хөдлөхийг заасан замын тэмдэг, заалт байхгүй гудамжинд авто хөсөг дор дурдсан журмаар зэрэгцэн явна.

а) замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7 метрээс доош байвал нэг эгнээгээр явна;

б) замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7-10 метр байвал, 2 эгнээгээр явна;

30. Зөрж өнгөрөхөд төвөгтэй хэц газарт ойртож яваа буюу тийм газраар уруудаж яваа авто хөсгийн жолооч өмнөөсөө эгц өөд өгсөж яваа авто хөсөгт зам тавьж өнгөрүүлэх үүрэгтэй.

31. Авто хөсөг талбайгаар ямар журамтай өнгөрөхий нь талбайн зорчих хэсэг дээр тавьсан замын тэмдэг, заалт, шугамаар тогтооно. Хэрэв тэмдэг, заалт, шугам байхгүй бол авто хөсөг баруун гар талыг барьж, хоёр эгнээгээр явна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»