Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

Жолоочоос урьдчилан анхааруулах дохио

 

32. Авто хөсөг дуут дохионы хэрэгслээр хангагдсан байх ёстой.

Гал түймрийг эсэргүүцэх машин, эмнэлгийн түргэн тусламжийн авто хөсөг жирийн дуут дохионоос гадна «сирен» маягийн дуут дохиотой байх бөгөөд түүнийгээ зөвхөн үүрэгт ажлыг гүйцэтгэж яваа үедээ хэрэглэнэ.

33. Дуут дохиог зөвхөн гудамж, замд явж байхдаа аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор буюу өмнөө явсан хөсгийг гүйцээд түрүүлэх үедээ хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх дохиог үүнээс өөр зүйлд хэрэглэхийг хориглоно.

34. Сургууль, хүүхдийн ясли, цэцэрлэг, эмнэлэг, эрдэм шинжилгээний газруудын хашаан дотор буюу эдгээр байгууллагуудын дэргэдүүр өнгөрөхдөө дуут дохио өхийг жолооч нарт хориглоно.

35. «Сирен» дохионоос бусад дуут дохиог өх нь хөдөлгөөнд уул хөсгийн илүү эрхтэй явахыг зөвшөөрсөн хэрэг биш тул, аль болохоор болгоомжтой явах үүргээс жолоочийг чөлөөлөхгүй болно.

36. Авто хөсгийн жолооч эргэхийн тулд хурдыг хасаж, эргэх тухайгаа хойноо яваа авто хөсгийн жолоочид урьдаас мэдэгдэхийн тулд аль зүгт эргэхийг заадаг гэрэл дохио, тормозын гэрэл дохиог хэрэглэх буюу гараар кабины хаалгыг нээж зохих дохиог өгнө. Эргэхийг заасан дохиог хотын дотор эргэх газраасаа 50-60 метрийн зайтай явахдаа, хөдөө орон нутгийн замд 40-50 метрийн зайтай явахдаа өгнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»