Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Авто хөсгийн эргэх хөдөлгөөний байрлалт

 

51. Авто хөсгийн жолооч нар зүүн тийшээ, гэдрэг буцаж эргэхийн тулд 50-60 м газраас дохиог урьдаас өгч, хурдыг хасаад, эгнээний хамгийн зүүн захад байр эзэлж (унадаг дугуйтай хүмүүс оролцохгүй), огцом булан гаргалгүй алгуур эргэж, (хөдөлгөөнийг зохицуулдаг уулзуураас бусад газарт) замын уулзуурын дунд хүрээд хөдөлгөөнд саад болохгүйгээр зогсоно. Тухайлбал:

а) авто хөсөг хөсгийн эхлэн хөдлөх чигт замын голоос 1 метрийн зайтай зогсоно;

б) эргэж явах хөсөг шулуун хөдөлгөөний чиглэлд авто хөсөг байхгүй байвал замын уулзуурын дунд заавал зогсохыг шаардахгүй.

52. Баруун тийшээ эргэх үед авто хөсгийн жолооч баруун тийшээ эргэх дохиог урьдчилан өгч, хурдыг хасаад, эгнээний баруун гарт байраа эзлэн, явган хүний замд ойртоод, бусад хөсөгт саад хийхгүйгээр баруун тийшээ алгуур эргэнэ.

53. Автобусны хөдөлгөөнтэй зам дээр авто хөсгийн буцаж явахаар эргэхийг дор дурдсан байдалд зөвшөөрөхгүй.

а) замын уулзуур, талбайгаас 30 метрийн дотор эргэх;

б) эргэх үедээ ухрахыг тус тус зөвшөөрөхгүй.

54. Төрөл бүрийн хөсгийн жолооч нар хөдөлгөөнийг зохицуулдаггүй гарц дээр (баруун зүүн тийшээ эргэх, гэдрэг буцаж эргэх, байр солилцох зэрэг) ямар нэгэн байдлаар хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх үедээ өмнө, хойноосоо шулуун явж байгаа хөсөгт зам тавьж урьдаар өнгөрүүлэх үүрэгтэй.

55. Ухраах хөдөлгөөнийг хориглох нь:

а) хөдөлгөөн орчин тойрондоо аюултай эсэхийг урьдчилан хянаж үзэхгүйгээр ухраах;

б) цагт 5 км-ээс илүү хурдтайгаар ухраах;

в) хойнох зам 30 метрээс цааш үзэгдэхгүй байгаа дугуйрсан гудамж замаар ухраах;

г) төмөр замын гарц, гүүр дээр ба гүүрийн доогуур ухраах;

д) замын уулзуур дээр буюу уулзуураас 30 м зайтай газарт ухраах;

е) явган хүний гарц ба хүн олноор цугларсан газарт ухраах;

ж) 50 метрээс илүү хол газарт ухраахыг тус тус хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»