Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

Цаг агаарын муу байгаа үеийн хөдөлгөөний журам

 

72. Өтгөн манан, будантай үед авто хөсгийн жолооч нар гэрлийг асааж, тогтоосон хурдаар явна.

73. Манан, будантай үед өгсүүр буюу уруу газар явж байгаа авто хөсгийн жолооч нар нэг буюу хоёрдугаар раагаар явах үүрэгтэй.

74. Өтгөн манан, будантай үед хөдөлж яваа зохион байгуулалттай жагсаал, цуваа, цэргийн ангиуд нь гудамж, замын баруун гарыг барьж явна.

75. Манан будантай үед жолооны сургууль хийх явдлыг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»