БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Авто хөсгийг чирэх журам
76. Авто хөсгийн тоог харгалзахгүйгээр нугардаггүй холбоогоор чирэх нь:
а) чирэгдэж байгаа авто хөсгийг жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч барьж явна;
б) чирэгдэж бий авто хөсгийн жолооны хувиар сайн бөгөөд дуут дохиотой байна.
77. Зөөлөн холбоогоор чирэхдээ дор дурдсан зүйлийг баримтална:
а) зөөлөн (нугардаг) холбооны урт нь 4-өөс 6 метр байх ёстой;
Холбоог тод мэдэгдэхүйц тэмдэгтэй байлгахыг үйлчлэгч хүмүүс хариуцна;
б) чирэгдэж яваа авто хөсөг бүрэн ажиллагаатай тормоз, дуут дохио, бүрэн гэрэлтэй байх ёстой.