Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ

Хөдөлгөөнийг аюулгүй байлгах талаар тавигдах нэмэгдэл шаардлага

 

121. Орон нутгийн засаг захиргааны байгууллага, цагдан сэргийлэх байгууллагын зөвшөөрөлгүй бол дор дурдсан зүйлсийг хориглох, үүнд:

а) гудамж, явган хүний замын явах хэсэг, замын хажуу захаар ямар нэгэн ажил хийх, нүх гаргах, барилгын материал хураах, ачаа буулгах зэрэг ажил хийх;

б) засмал замаар өөрөө явдаг буюу чирүүлж яваа гинжит машин явуулах;

в) хотын гудамж, зам дээр уралдаан, гүйлт, моторт уралдаан болоод биеийн тамир-спортын бусад төрлийн ажлыг зохион явуулахыг тус тус хориглоно.

122. Сав бүтээлэг нь муу учраас гудамжаар манарч асгарах, муухай үнэр тарааж болзошгүй ачаа тээвэрлэхийг буюу хөсгийн хөдөлгөөн ихтэй засмал замаар хот руу мал тууж оруулахыг хориглоно.

123. Үйлдвэр, барилга, зам ба бусад албан газруудын эрх баригчдын үүрэг:

а) нийтийн хэрэгцээний чанартай замд хажуугаас салаа зам оруулах тухайн асуудлыг цагдан сэргийлэх байгууллагатай зөвшөөрөлцөн гүйцэтгэнэ;

б) байшин, барилгын өнцөг булан, гудамж олонтой замд нийлж ордог газруудад цагдан сэргийлэх байгууллагатай харилцан, анхааруулсан тэмдгийг тавьж түүнийгээ бүрэн бүтэн байлгана.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»