Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Дугуйгаар явах журмын тухай

 

124. Унадаг дугуй хэрэглэгчид орон нутгийн захиргаанд дугуйгаа бүртгүүлэн, пайз авах үүрэгтэй.

125. 14-өөс дээш насны хүмүүст хотын гудамж, замаар дугуй унаж, цагт 10 км-ээс илүүгүй хурдаар замын баруун гар талыг барьж явахыг зөвшөөрнө. 10 наснаас доошхи насны хүүхдийг аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр сундалж болно.

126. Унадаг дугуйд дор заасан хэрэгсэл байвал зохино.

а) дохионы хонх буюу тусгай бүрээ;

б) тормоз;

в) шөнийн цагт өмнөө цагаан гэрэлтэй, хойноо гэрэл цацаргагч улаан шилтэй;

г) орон нутгийн захиргаанаас олгосон пайзны хэмжээ нь 10 х 7 см байх ба түүнийг эмээлийн доод талын савхан рамын хойно багаж хэрэгслийн савны ар талд бэхэлсэн байх ёстой.

127. Дугуйгаар явагчдад дор дурдсан зүйлийг хориглох, үүнд:

а) насны байдалд тохироогүй дугуй унаж явах;

б) явган хүний зам, цэцэрлэг, ногооруулсан газар, хөдөлмөрчдийн соёл, амралтын газарт байгаа явган хүний замаар дугуйтай явах;

в) явган хүний зам (замын зах)-д 0,5 метрээс ойрхон явах;

г) 1-ээс дээш эгнээгээр явах, гүйцэж түрүүлэх;

д) тусгай гаргасан газраас өөр гудамж, талбай, зам дээр дугуй унаж, сургууль хийх;

л) дугуйн жолоог барихгүй явах;

ж) явж байгаа хөсгийн хойноос чиргүүлж явах;

з) 1 хүний суудалтай дугуйд хүн сундалж явах;

и) унадаг дугуйг жолоодон залахад саад болох буюу орчин тойронд аюул учруулж болзошгүй ямар нэг зүйлийг тээвэрлэж явах;

к) явган хүмүүс, тээврийн хөсгийн олноор цугларсан газар, замын уулзуур, хашаанаас хөдөлгөөн ихтэй гудамж, зам руу гарахдаа дугуйг унаж гарахыг тус тус хориглоно.

Дугуйтай хүмүүсийн зохион байгуулалттай жагсаал, цуваанд явагчид хөдөлгөөний бүх дүрмийг дагаж баримтлан явбал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»