БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ
Ердийн хөсгийн хөдөлгөөн
128. Ердийн хөсөг хөтлөгчдийн үүрэг:
а) хотын дотор хөсгийг цэвэр үзэмжтэй явуулна;
б) явж байгаа үедээ хөсгийн жолоог гартаа барьж явна;
в) ердийн хөсгийг хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн баруун гарт явган явна;
г) хөсгөө гудамж, зам дээр эзэнгүй орхихгүй байна;
д) ердийн хөсгөөр явж байгаа хүн, замын тэмдэг, заалтыг удирдлага болгон биелүүлж, зөвхөн ердийн хөсөгтэй явахыг, зөвшөөрсөн гудамж, замаар явна.