Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ

Хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 

129. Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн явган хүн, дугуйгаар явагчид, ердийн хөсөг хөтлөгчдийг тэр зөрчил газар дээр нь 3-аас 10 төгрөгөөр торгоно.

130. Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн авто хөсгийн жолооч нарыг 5-аас 200 төгрөг хуртэл торгох, үүнд:

а) цагдаа 15 төгрөг хүртэл;

б) байцаагч 50 төгрөг хуртэл;

в) Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн тусгай комиссын тогтоолоор 200 төгрөг хүртэл тус тус торгоно.

131. Гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа цагдан сэргийлэхийн ажилтан, хөдөлгөөний дүрмийг бүдүүлгээр зөрчсөн жолоочоос авто хөсөг жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авч, уг зөрчлийг шалгуулахаар Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст явуулах эрхтэй болно. Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэс зөрчил гаргасан жолоочоос хураагдаж ирсэн үнэмлэхийг хүлээн авмагц, уг зөрчлийг 7 хоногийн дотор хянан үзэж шийдвэрлээд, ямар арга хэмжээ авагдах болсныг тэр жолоочийн ажиллаж байгаа газарт нь мэдэгдэнэ.

132. Жолоочийн эрхийн үнэмлэхийг дагалдуулан олгосон талоныг цагдан сэргийлэх газрын ажилтнаас зөрчлийн байдлыг харгалзан цоолж сануулах, 1 тоот талоныг 2 тоот талонаар 2 тоот талоныг 3 тоот талонаар сольж шийтгэнэ.

Автомашиныг хувийн ашиг тусад ашигласан буюу хөдөлгөөний дүрмийг удаа дараалан зөрчсөн жолоочийн авто хөсөг жолоодох эрхийг 6 сар хүртэл хугацаагаар хасах, мөн согтуугаар авто хөсөг жолоодож явсан жолоочийн авто хөсөг жолоодох эрхийг шалтгаан харгалзахгүйгээр 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар хасна.

133. Хууль заавраас гадуур хүн, ачаа тээвэрлэсэн жолоочоос тэр тээврийн хөлсийг гурав нугалан төлүүлж төлбөрийг улсын орлого болгоно.

134. Авто аж ахуй, ердийн хөсгийн паркуудын эрх баригчид энэ дүрэмд заасан шаардлагыг зөрчвөл 25-аас 200 хүртэл төгрөгөөр торгоно.

135. Автомашин жолоодох эрхийн үнэмлэх ба авто хөсгийн номер, пайзыг хаягдуулсан, эвдсэн хүмүүсийг 30 төгрөгөөр торгоно.

136. Төмөр замын гарцыг нэвтрэн гарах талаар дүрмийн шаардлагыг зөрчвөл, уг зөрчил гаргасан хүнийг 25-аас 250 хүртэл төгрөгөөр торгоно. Энэ торгуулийг цагдан сэргийлэхийн ажилтан нар, төмөр замын станцын дарга, төмөр замын мастерууд оногдуулан торгох эрхтэй болно.

137. Авто хөсөг жолоодох эрхийн үнэмлэхээ бусдад шилжүүлсэн, мөн бусдын үнэмлэхийг засварлан хэрэглэсэн хүмүүсийг 200 хүртэл төгрөгөөр торгоно.

138. Оногдуулсан торгуулийг төлөхгүй бол торгууль оногдуулсан газар нь шүүхийн байгууллагаар дамжуулан гаргуулж, улсын орлого болгоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»