БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ГУЧДУГААР БҮЛЭГ
Төрөл бүрийн заалт
140. Төрөл бүрийн заалт бол хөдөлгөөнийг зохион байгуулж зохицуулахад чухал шаардлагатай нэмэгдэл зүйл мөн.
Эдгээр заалт нь авто хөсгийн жолооч нар, явган хүмүүст замын дохио, тэмдгүүдийн нэг адил чанартай байна. Үүнд:
а) «гарц» гэсэн заалтыг явган хүмүүсийн хөдөлгөөнд хамгийн тохиромжтой, аюулгүй газарт тавигдсан байна.
б) «зогс» гэсэн заалт хөдөлгөөнийг зохицуулдаг замын уулзуурт гэрэл дохиогоор буюу зохицуулагч цагдаагаас цаашдын хөдөлгөөнийг хориглосон үед авто хөсгийн зогсох байрыг заана.
в) «авто хөсгөөс болгоомжил» гэсэн заалтыг гараж, засварын газар, мөн 15-аас илүү тооны авто хөсөг зогсдог хашаанаас гарах зам дээр тавина.