Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Явган хүмүүс, хөсгөөр зорчин явагчдын үүрэг

 

9. Явган хүмүүсийн үүрэг.

а) Явган явагчид, явган хүний замаар баруун гар талыг барьж явна;

б) жижиг тэрэг, чарга чирэгчид, дугуй унаж явагчид, гудамжны баруун гар талыг барьж, явган хүний замын хажуугаар явах бөгөөд харин хүүхдийн тэрэг, чарганд бага насны хүүхдийг суулган түрж чирч яваа хүмүүс явган хүний замаар явна;

в) явган хүний явах тусгай замгүй гудамжаар явагчид уг гудамж, замынхаа зүүн гар талыг барьж, хөдөлгөөний эсрэг явна;

г) гудамжийг хөндлөн гарахдаа зөвхөн гарцын шугам татсан буюу “ГАРЦ” гэж заасан заалттай газраар гарах бөгөөд харин гарцгүй зам, гудамжийг хөндлөн нэвтрэхдээ гудамж, замын өнцгийн чигээр, авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүйгээр эгц огтолж гарна;

д) хөдөлгөөний гэрэл дохио, цагдаагийн дохиогоор зохицуулдаг гудамжийг хөндлөн гарахдаа зөвхөн ногоон гэрэл дохио буюу түүнтэй адил утгатай цагдаагийн дохиогоор гарна;

е) гудамж, замыг хөндлөн гарахын өмнө зүүн гар талаас авто хөсөг ирж яваа эсэхийг хянаж, аюулгүй бол явж замын дунд (тэнхлэгт) очоод, баруун гар талаас авто хөсөг ирж яваа эсэхийг урьдчилан харж, хэрэв хөсөг ирж явбал түүний дуутай дохио өхийг хүлээлгүй замын голд дороо зогсож, уг хөсгийг өнгөрүүлсний дараа нэвтэрнэ. Харин авто хөсгийн урдуур гүйж болохгүй.

10. Явган явагчдад дор дурдсан зүйлийг хориглох. Үүнд:

а) авто хөсгийн хөдөлгөөнтэй гудамж зам, талбай дээр цана, тэшүүр, чарга, бөмбөг зэрэг зүйлээр тоглох;

б) сургуулийн насанд хүрээгүй хүүхдийг харгалзагч хүнгүйгээр гудамж, талбайгаар явуулахыг тус тус хориглоно.

11. Өндөр настан, тахир дутуу бологчид, хүүхэд багачуудад гудамж, замыг хөндлөн гарахад цагдаа нар туслах үүрэгтэй.

12. Авто хөсгөөр явагчдад дор дурдсан зүйлийг хориглох.Үүнд:

а) авто хөсгийг бүрэн зогсоогүй байхад түүнд суух, буух, хаалга нээх;

б) авто ба бусад төрлийн хөсгөөс гудамж, замын хөдөлгөөнтэй тал руу буух;

в) авто хөсгийн хаалгыг орчин тойрондоо аюулгүй гэдгийг урьдчилан мэдээгүйгээр нээх;

г) авто хөсгийн гишгүүр дээр зогсож явах, ачааны автомашины кузов дотор зогсоогоор явах;

д) автобусанд суухдаа хүмүүсийн гарах хаалгаар орох, орох хаалгаар гарах;

е) автобус, суудлын таксины дотор хялбархнаар гал авалцах, тэсрэх, хортой зүйлийг авч явах;

ж) өөрсдийн сул яриагаар жолоочийн анхаарлыг татах өөр ямар нэгэн шалтгаанаар түүний ажилд саад учруулах;

з) согтуугаар автобусанд сууж явах;

и) автобусны кондуктороос одоо хүн суулгахгүй гэж зарласны дараа автобусанд түрж орох;

к) автобусны хаалгыг хаахад саад хийх;

л) автобусанд тамхи татах, хог тарих, шуугилдах;

м) кондукторын зөвшөөрөлгүйгээр автобусны цонхыг онгойлгох, авто хөсгийн явдал дунд цонхоор нь биеэ гаргах;

н) овгор ихтэй ачааг автобусанд ачих, автобусанд суугчдын хувцсыг муухай болгож болзошгүй эд юмыг автобусны дотор авч явахыг тус тус хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»