Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Авто хөсөгтэй байгууллагын эрх баригчдын үүрэг

 

13. Авто аж ахуй, гараж, парк, цувааны дарга нар болон хариуцлагатай хүмүүсийн гүйцэтгэх үүрэг:

а) авто хөсгийг техникийн бүрэн бүтэн ажиллагаатай байлгах ба гаражаас гарах бүрд нь техникийн үзлэг хийж байна.

б) захиргааны зөвшөөрөлгүйгээр авто хөсгийг гаражаас гаргахгүй байлгана.

в) Ажилд гаргаж байгаа авто хөсөг нэг бүрт замын (маршрутын) хуудсыг бичиж, техникийн паспортын талоны хамтаар жолоочид гардуулан өгнө.

г) Жолоочид олгосон замын (маршрутын) хуудсанд авто хөсөг нь гэмтэлгүй, жолооч нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй гэдгийг тэмдэглэн, тэмдэг дараад, гаражийн дарга буюу механик гарын үсэг зурна.

д) жолоочийг урьд эзэмшиж байсан автомашинаас өөр төрлийн автомашинд шилжүүлэн ажиллуулахдаа тэр автомашины хяналтын хэрэгсэл, жолоодох ажиллагаа, ашиглалтын онцлог байдалтай урьдчилан танилцуулж, зохих актаа шилжүүлнэ.

е) авто хөсгийг бусад хүмүүс, байгууллагад шилжүүлэхдээ автотехникийн хэргийг шалган байцаах хэлтзст энэ тухай урьдчилан мэдэгдэж, бүртгэлд тэмдэглүүлсний дараа шилжүүлж байна.

ж) жолооч нар нь гудамж, замын хөдөлгөөний дүрмийг аль хир мэдэж байгааг жилд нэг удаа тусгай комисс томилон шалгуулж байна.

14. Авто хөсөгтэй байгууллагын эрх баригчдад хориглох зүйл:

а) жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу хугацаа нь өнгөрсөн техникийн паспортын талонтой жолоочоор авто хөсөг жолоодуулах;

б) жолооч болсноос хойш хоёр жил болоогүй 3-р зэргийн буюу дагалдан сурч байгаа жолоочоор автобус, эмнэлгийн түргэн тусламжийн автомашин, гал түймрийг эсэргүүцэх ажлын автомашин, аварийн автомашин, хүн тээх, тэсрэх, дэлбэрэх бодис, хүчтэй хорт бодис, хялбар шатаж болох аюултай ачаа тээх автомашиныг жолоодуулах;

в) ажил дууссаны дараа техникийн паспортын талон, замын (маршрутын) хуудсыг жолооч нарын гар дээр үлдээх;

г) авто хөсгийг шөнийн цагт захиргааны эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр гаргаж, паркаас өөр газарт тавиулахыг тус тус хориглоно.

15. Авто аж ахуйн эрх баригчдаас жолооч нарын сахилга батыг сайжруулахын тулд дор дурдсан ажлыг зохионо.

а) авто хөсгийн техник ашиглалтын дүрэм, хөдөлгөөний дүрмийг судлуулах зорилгоор жолооч нарын дунд хүмүүжлийн ажлыг өргөн хэмжээгээр байнга зохиож, зурагт хуудсыг гаражийн дотор хүрэлцэх хэмжээгээр хадна.

б) цас, мөс, манан будантай зэрэг, цаг агаарын бусад ямар нэг бэрхшээлтэй үед авто хөсгийг жолоодох онцлог ажиллагааны талаар жолооч нарт тодорхой заавар өгч ажилд нь гаргах бөгөөд зааварлаж анхааруулсан тухайг жолоочийн замын (маршрутын) хуудсанд тэмдэглэн бичнэ.

в) хэрэв ажиллаж байгаа жолооч согтуу байсан явдал илэрвэл тэр тухайг автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст мэдэгдэж байхаас гадна осол гардгийн шалтгааныг нарийн судалж, өөрийн харьяа нийт жолооч нарт танилцуулж байна.

г) авто хөсгийн жолооч нарын мэрэгжил дутмаг учраас удаа дараалан осол гаргах буюу биеийн эрүүл мэнд нь тэнцэхгүй байвал автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст мэдэгдэж, жолоочийн мэрэгжил, эрүүл мэндийг дахин шалгуулна.

д) гаражид орж гарах. зам дээр тавивал зохих дохионы тэмдэг, заалтуудыг тавиулж байна.

е) ажилд явсан жолооч бүрд бүртгэх картыг нээж, түүний сахилга бат ажлын байдлыг түүний ажиллаж байгаа хугацаанд нь тасралтгүй хөтлөж байна.

ж) авто хөсөг осол гаргах, гараж паркт буцаж ирэхдээ гадаад өнгөний ялимгүй боловч гэмтэлтэй ирэх явдал илэрвэл тэр тухайг автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст буюу цагдан сэргийлэх ангид мэдэгдэж байна.

з) гарсан бүх осол эндэгдлийг их, бага гэхгүйгээр осол эндэгдлийг бүртгэх дэвтэрт бүртгэж байна.

16. Томоохон осол гарсан үед уг газар дээр нь гаражийн дарга, механик нар автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн ажилтан нарын хамт хүрэлцэн очих үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»