БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ДОЛДУГААР БҮЛЭГ
Хөдөлгөөний үед авто хөсгийн байрлан явах журам
24. 2 талын хөдөлгөөнтэй замаар явахдаа авто хөсөг замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талыг барьж явах бөгөөд цувааны хоорондох зай нь:
а) зам хуурай үед 20-25 метр;
б) зам нойтон үед 30-35 метр;
в) цас, мөс, хөлдсөн зэрэг халтиргаатай замд 60-80 метр байх ёстой.
25. Авто хөсгийн жолооч нар өөрийн жолоодож яваа авто хөсгийг гудамж, замын зорчих хэсгээр явуулахдаа явган хүний замаас 1 метрийн зайтай явуулах үүрэгтэй.
26. Бүх төрлийн хөсөг, зөвхөн зүүн гар талаараа зөрнө.
27. Хэрэв зэргэлдээ 2 зам байвал, төрөл бүрийн хөсөг зөвхөн баруун гар талын замаар явах бөгөөд энэ 2 замын аль алинаар нь хөдөлгөөний эсрэг явахыг хориглоно.
28. Авто хөсөг дор дурдсан журмаар зэрэгцэн явна.
а) замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7 м-ээс доош байвал нэг эгнээгээр явна.
б) Замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7-10 м байвал 2 эгнээгээр явна.
29. Зөрж өнгөрөхөд төвөгтэй хэц газраар уруудаж яваа авто хөсгийн жолооч нь өгсөж яваа авто хөсөгт зай тавьж өнгөрүүлэх үүрэгтэй.
30. Авто хөсөг талбайгаар ямар журамтай өнгөрөх нь талбайн зорчих хэсэг дээр тавигдсан замын тэмдэг, заалт, шугамаар тогтоогдоно. Хэрэв тэмдэг, заалт, шугам байхгүй бол авто хөсөг баруун гар талыг барьж, 2 эгнээгэар явна.