Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

Жолоочоос урьдчилан анхааруулах дохио

 

31. Авто хөсөг, дуут дохионы хэрэгслээр хангагдсан байх ёстой. Гал түймрийг эсэргүүцэх, эмнэлгийн түргэн тусламж, цагдан сэргийлэх, байгууллагын тусгай ажлын автомашин, жирийн дуут дохионоос гадна «СИРЕН» маягийн дуут дохиотой байх бөгөөд түүнийгээ зөвхөн үүрэгт ажлыг гүйцэтгэж яваа үедээ хэрэглэнэ.

32. Дуут дохиог зөвхөн гудамж, замд явж байхдаа аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор буюу өмнөө яваа хөсгийг гүйцэж түрүүлэх үедээ хэрэглэнэ.

33. Сургууль, хүүхдийн ясли, цэцэрлэг, эмнэлэг, эрдэм шинжилгээний газруудын хашаан дотор буюу тэдгээр байгууллагын дэргэдүүр өнгөрөхдөө дуут дохио өхийг жолооч нарт хориглоно.

34. «СИРЕН» дохионоос бусад дуут дохиог өх нь хөдөлгөөнд уул хөсгийн илүү эрхтэй явахыг зөвшөөрсөн хэрэг биш тул аль болохоор болгоомжтой явах үүргээс жолоочийг чөлөөлөхгүй болно.

35. Авто хөсгийн жолооч, эргэхийн тулд хурдыг хасаж, эргэх газраас 50-60 метрийн зайтай явахдаа аль зүгт эргэхийг гэрэл дохиогоор, гараар, мөн кабины хаалгыг нээж дохио өгнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»