Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРАВДУГААР БҮЛЭГ

Замын уулзварыг нэвтрэх хөдөлгөөн

 

43. Зохицуулагддаг хөдөлгөөнтэй замын уулзварт ойртож ирсэн авто хөсгийн жолооч нарын хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа биеэрээ буюу гэрэл дохиогоор хөдөлгөөнийг хориглосон дохио өгвөл авто хөсгийг зогсох шугам буюу зогс гэсэн заалтаас 1 метрийн зайтай, мөн өгсүүр буюу уруу газарт бол өмнөө зогсож байгаа авто хөсгөөс 2 метрийн зайтай зогсох үүрэгтэй.

44. Замын уулзварын наад талд авто хөсөг зогсох шугам буюу «ЗОГС» гэсэн заалт байхгүй боловч, замын зорчин явах хэсэг дээр «явган хүний гарц» гэж заасан байвал авто хөсгийн жолооч өөрийн хөсгийг явган хүний гарцаас 2 м-ийн зайтай зогсоох ба хэрэв «явган хүний гарц» гэсэн заалтгүй бол замын уулзварын өнцгөөс 4 м-ийн зайтай зогсоох хэрэгтэй.

45. Авто хөсгийн жолооч нар замын уулзварт ойртож ирмэгц дор заасан зүйлийг гүйцэтгэх үүрэгтэй:

а) хөдөлгөөний аюулгүй байдлыг дүүрэн хангах боломжтой болгон хурдыг хасна.

б) хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн заалтыг дагаж биелүүлнэ.

46. Замын уулзвар, талбай дээр хөдөлгөөнийг зохицуулах цагдаа байхгүй байвал авто хөсгийн жолооч нар замын уулзвар, талбайг нэвтрэн гараад, цааш нь аль чиглэлээр явахаа харгалзахгүйгээр авто хөсгийн хурдыг зохих хэмжээнд хүртэл хасаж, гудамж замын уулзуур, талбайг нэвтрэн гарах эрхтэй. Тэхдээ уг хөдөлгөөн нь авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй байвал зохих үүнд:

а) төв гудамж, засмал замаар явж байгаа авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй байна.

б) адил чанарын огтлогдсон замаар хөндлөн гарахдаа түүгээр өгсөж, уруудаж яваа хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй өнгөрүүлнэ.

в) адил чанарын замыг хөндлөн гарахдаа автобус, суудлын автомашин, мотоцикл, ачааны автомашин гэх зэргээр хөдөлгөөний дарааллын журмыг хатуу баримтлан гарна.

г) адил чанарын замын уулзварт 2, 3 талаас зэрэг ойртон ирсэн нэг төрлийн авто хөсгийн аль баруун гар талдаа саадгүй байгаа хөсөг нь урьдчилан өнгөрнө.

47. Хөдөлгөөнийг зохицуулдаггүй замын уулзвараар авто хөсөг аль ч чиглэлд нэвтрэн явж болно.

Гэвч эргэж тойрох хөсөг нь шулуун явж байгаа хөсөгт зам тавьж өх ёстой.

48. «СИРЕН» маягийн дуут дохиотой авто хөсөг, цэргийн авто цуваа нь зохицуулагддаггүй хөдөлгөөнтэй гарцыг ээлж дараа гэхгүйгээр нэвтрэн гарах эрхтэй бөгөөд харин хурдны хэмжээг хөдөлгөөний аюулгүй байдлыг хянгаж чадахаар хассан байх ёстой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»