БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Авто хөсөгт техникийн талаар тавих шаардлага
113. Техникийн талаар дор дурдсан гэмтэлтэй авто хөсгийг ашиглалтанд гаргахыг хориглоно:
а) жолооны залуурын хүрд, 25 градусаас илүү хоосон зай (ЛЮФТ)-тай буюу хэт чангалагдсан учраас хөшүүн эргэх;
б) кузовын хөндлөн эвээс нь хугархай хашлага, шалны банз хугарсан, кузовын түгжээ эвдэрхий байх;
в) дискин холбоо буруу тохирсон;
г) хөтлөгч гол нь байрнаас хөдөлсөн;
д) жолооны хэрэгслийн аль нэг нь сулаар бэхлэгдсэн;
е) урд гол нь гулзгай буюу урд дугуйг буруу булан гаргаж тавьсан;
ж) урд булын подшипникийг буруу тохируулсан ба дугуйны ступицийн эргийг чагтлаагүй, дугуйг муу бэхэлсэн;
з) хөл, гар тормоз, гэмтэлтэй, тохироогүй байх;
и) дугуйн хий нь тогтоосон хэмжээнээс их буюу дутуу байх, мөн дугуйны овод төмөрт тохироогүй дугуй тавьсан;
к) шатахуун, тос, ус гоожиж, байх;
л) мотор бага эргэлтээр ажиллахгүй байх;
м) хурдны хайрцгийн рааны аль нэг нь өөрөө мултардаг буюу залгахад бэрхшээлтэй байх;
н) салхины шил нь байхгүй буюу зам харагдахгүй (саруул биш) шилтэй байх;
о) дохионы хэрэгсэл гэмтэлтэй байх;
ө) гэрэлтүүлэх хэрэгсэл гэмтэлтэй буюу харанхуй болсны дараа явахад хэрэглэгдэх гэрэл дутагдалтай байх;
ТАЙЛБАР: Замд явж байтал авто хөсгийн зарим зүйл нь гэмтэж эвдрэхэд хүрвэл, жолооч нь тэдгээр гэмтлийг засварлах арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд хэрэв эдгээр гэмтлийг замд засварлах нөхцөлгүй бол гаражид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадах хурдтайгаар явж очих үүрэгтэй.
п) ихээхэн бороо, цастай үед ажиллагаагүй болсон шил арчигчтайгаар ажилд гарах, мөн хүйтэн цагт шил дулаацуулах хэрэгсэл нь ажиллагаагүй болсон буюу цангийн шилгүй авто хөсгийг ашиглалтад хэрэглэхийг тус тус хориглоно.
114. Гадаад өнгө үзэмж муутай автомашиныг хотын дотор эдлүүлэхийг хориглоно.
115. Авто хөсөг нэг бүрд ар тийшээ харж явах бололцоотой толь байх ба автобусанд зорчин явагчдын орох гарахыг ажиглан харах, тусгай толь байвал зохино.