Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн байрлалт

35. Жолооч хөдөлгөөний хурд түүнийг зогсоох бололцоог харгалзан тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зайг сонгож авна.

Хөдөлгөөний эгнээний тоог зорчих хэсгийн тэмдэглэл заалтаар тогтоох бөгөөд хэрэв тэр нь байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн багтах боломжийг харгалзан сонгож авна.

36. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талаар явах бөгөөд харин гүйцэж түрүүлэх буюу баруун талын эгнээ чөлөөгүй байгаа үед зүүн талын эгнээгээр явахыг зөвшөөрнө.

Хэрэв автомашин нэг чигт гурав, түүнээс дээш эгнээгээр зорчих бол мөн зүүн талын эгнээг гүйцэж түрүүлэхэд зориулан чөлөөтэй байлгах ба түүгээр ачааны авто машин гүйцэж түрүүлэхээр ч гэсэн орохыг хориглоно.

37. Зорчих хэсгийн хамгийн баруун талын эгнээгээр ачааны авто машин, унадаг дугуй, мопед, трактор, ердийн хөсөг, мөн цагт 30 км-ээс илүүгүй хурдтай яваа тээврийн бусад хэрэгсэл зорчих бөгөөд харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үед уул эгнээнээс гарч болно.

38. Замын саадыг тойрон гарах үед эсрэг талын хөдөлгөөнд саад учруулах бол эсрэг талаар яваа тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»