Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Долдугаар бүлэг
ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ НӨХЦӨЛ
Уулын замаар явах тухай
90. Жолооч эсрэг талын хөдөлгөөнтэй зөрж өнгөрөхөд бэрхшээлтэй уулын замын ганга талд яваа, мөн өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өх үүрэгтэй.
91. Жолооч уулын замын тахир газарт ойртон очихын өмнө замын хамгийн баруун захаар явахын гадна хот, суурингийн гадна бол дуут дохиог өгвөл зохино.
92. Уулын замд хориглох нь:
а) эгц уруу замаар араа буюу дискин холбоог салгаж явах;
б) зөөлөн холбоо хэрэглэх буюу хатуу холбоогоор бол нэгээс илүү тээврийн хэрэгслийг чирэх;
в) мөстсөн замаар янз бүрийн зүйлийг чирэх;
г) орчин тойронд 100 метрийн зайд зам муу үзэгдэх газарт зогсох.