Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Долдугаар бүлэг

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ НӨХЦӨЛ

 

Тээврийн хэрэгслийг чирэх тухай

96. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг зохих эрхийн үнэмлэхтэй хүн жолоодох ёстой.

97. Хатуу холбоогоор чирэхэд холбооны урт нь 4 метрээс богиногүй байвал зохино. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жолооны анги бүрэн ажиллагаатай байхын гадна орчин тойрон нь 20 метрийн дотор муу үзэгдэх харанхуй үед хойт гэрлээ асаасан байвал зохино.

98. Зөөлөн холбоогоор чирэхэд холбооны урт нь 4-6 метр байх бөгөөд чирэгдэгч тээврийн хэрэгслийн жолоо, тормоз, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Харин харанхуй, орчин тойрон нь муу үзэгдэх үед урьд, хойт гэрлээ асааж, хөдөлгөөний хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэхгүй явбал зохино.

99. Чирэгч авто машины кузов дээр хагас тэгнэх журмаар чирэгдэж яваа авто машины кабин, кузовт хүн сууж явахыг хориглоно.

100. Хүн тээхэд зориулагдсан ачааны автомашин, автобус хүн тээвэрлэж яваа үедээ чирэгчийн үүрэг гүйцэтгэх, мөн чирэгдэж яваа бол түүний кузовт хүн суулгахыг хориглоно.

101. Чирэхийг хориглох нь:

а) чиргүүлтэй авто машинаар;

б) мотоцикл, мопед, унадаг дугуйгаар;

в) мөстсөн замд нэгээс дээш тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэхийг тус тус хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»