Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Есдүгээр бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТЕХНИКИЙН ТАЛААР ТАВИХ ШААРДЛАГА

 

109. Дор дурдсан эвдрэл гэмтлийн аль нэг нь тохиолдсон тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүлийг ажилд гаргахыг хориглоно.

 

I. Жолооны анги

а) жолооны механизмын сул хөдөлгөөн (люфт) нь жолооны хүрдийн эргэлтээр хэмжихэд 25 градусаас их байх (Харин 1946 оноос өмнөх маркийн авто машины жолооны механизмын сул хөдөлгөөн 36 градусаас илүүгүй байвал зохино);

б) жолооны механизмын картер (гэр), голын бэхэлгээ суларсан буюу эвдэрсэн;

в) жолооны механизмын хөндлөн, дагуу татуургын бэхэлгээ эвдэрсэн буюу тэдгээрийн нугасан холбооны сул хөдөлгөөн ихэдсэн;

г) жолооны хүрдийн эргэлт ерийн байдлаас хүндэрсэн, гол нь муруйсан зэргийн бусад эвдрэл гэмтэл.

 

II. Хөл тормоз

а) хөл тормозны дөрөөн дээр нэг удаагийн гишгэлтээр бүрэн тормозлогдохгүй байх;

б) дөрөөний чөлөөт явалт заводын зааварт заасан хэмжээнд тохирохгүй байх;

в) шингэний дамжуулгаас шингэн (тос) гоожих;

д) тормозлоход тээврийн хэрэгсэл шарвах буюу тормоз зуурах;

е) тормозны замын хэмжээ, идэвхжилт заасан нормоос зөрүү байх;

ж) нэг ба хоёр голтой чиргүүлийн тормоз байхгүй буюу залгагдаагүй байх.

 

III. Гар тормоз

а) гар тормозны хөшүүргийн бэхэлгээ суларсан;

б) дүүрэн ачаатай авто машиныг хазгай газарт тогтоохгүй буюу ачаагүй авто машиныг цагт 15 км-ийн хурдтайгаар тормозлоход түүний тормозны зам 6 метрээс илүү байх.

 

IV. Хүч дамжуулах механизм

а) дискин холбоо залгагдахгүй байх;

б) араа хүндрэлтэйгээр залгагдах буюу өөрөө салах;

в) хөдөлгөөний үед карданан гол мэдэгдэхүйцээр савчих;

г) карданан гол дээр хотойх, хонхойх, цав гарах зэргийн мэдэгдэхүйц гэмтэл гарсан байх.

 

V. Дугуй

а) дугуйн дискийн бэхэлгээ суларсан буюу байхгүй байх;

б) дугуйн цоожлох цагираг гэмтсэн буюу буруу тавигдсан;

в) резин дугуйн хээ бүрэн элэгдсэн;

г) резин дугуй нэвт цоорсон буюу урагдсан;

д) кузов, крыло, бусад эд ангитай дугуй хавирах;

е) дугуйн хийн даралт зохих хэмжээндээ тохироогүй байх.

Тайлбар: Дугуй тавихад хориглох нь:

а) дугуйн хэмжээ тээврийн хэрэгслийн марк, даацад тохироогүй байх;

б) нөхөөстэй гэмтэлтэй дугуйг автобус, хөнгөн тэрэг, бусад хүн тээвэрлэхэд зориулагдсан ачааны авто машины урьд талд тавих.

 

VI. Кузов, холбооны талаар

а) кабин, кузовын хаалганы түгжээ эвдэрсэн;

б) кузовын хашлагын бэхэлгээ, түгжээ муудсан ба эвдэрсэн;

в) автомашины, чиргүүл, хагас чиргүүлийн чирэх холбооны зохион байгуулалтад гэмтэлтэй байх;

г) кабины шил хагарах, цуурах зэргийн гэмтэл гарснаас шалтгаалж, зам муу үзэгдэх.

Тайлбар: Ар талыг харах тольгүй үед кабины ар талын шилийг ямар нэг зүйлээр таглахыг хориглоно.

 

VII. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл

а) фарны тохируулга алдагдсанаас холын гэрлийн тусгал 100 метр, ойрын гэрлийн тусгал 30 метрээс бага зайг тус тус гэрэлтүүлэх;

б) фарны унтраалга, шилжүүлгийн эд анги гэмтсэн байх;

в) цэлмэг үед 20 метрийн дотор номерын тоог хангалтгүй гэрэлтүүлэх;

г) дохионы гэрэл хагас дутуу ажиллах;

д) хойт, урьд талын гэрэл асахгүй байх;

е) гэрлийн гялбалтаас хамгаалагч гэмтсэн буюу байхгүй байх.

Тайлбар:

а) заводаас заагдаагүй прожектор болон бусад нэмэлт гэрлийг (манан будангаас бусад үед) авто машинд хэрэглэхийг хориглоно.

б) урд талд хурц улаан гэрэл, хойд талд хурц цагаан, шар гэрэл тавихыг тус тус хориглоно.

 

VIII. Нэмэлт төхөөрөмж

а) шил арчигч гүйцэд ажиллахгүй байх;

б) арын байдлыг харах тольгүй буюу буруу тавигдсан;

в) спидометр ажиллахгүй байх.

 

110. Хэрэв дээр дурьдсан гэмтлийн аль нэгэн нь замд тохиолдвол засах бүх арга хэмжээг жолоочоос авах үүрэгтэй бөгөөд өөрийн хүчээр засах боломжгүй бол хөдөлгөөний аюулгүй байдлыг дээд хэмжээгээр хангасны үндсэн дээр аль ойр байгаа засварын газарт буюу гараждаа буцаж ирэх ёстой.

Замд яваа үед аль нэг фаранд гэмтэл тохиолдвол нөгөө ажиллагаатай фарыг зүүн талдаа тавьж, зүүн талын фарыг заавал гэрэлтэй болгох ёстой.

111. Автомашины замаар трактор, зам, барилга, хөдөө аж ахуйн болон бусад өөрөө явагч машин, механизм цагт 20 км-ээс илүүгүй хурдтай явбал зохих бөгөөд харанхуй буюу зам муу үзэгдэх үед урьд талдаа ойрын гэрэл, хойт талдаа жижиг гэрэл заавал асаасан байх ёстой.

112. Дор дурьдсан техникийн гэмтэлтэй автобусыг ажилд гарахыг хориглоно:

а) хаалга нь гүйцэд бус хаагдах ба нээгдэх;

б) орох гарах хаалгыг харах тольгүй буюу буруу тавигдсан;

в) кондуктороос жолоочид өгөх дуут дохио ажилгүй байх.

113. Ачаагүй тээврийн хэрэгслийг цардмал хуурай, шулуун замд тормозлоход түүний чирэгдэх зам, тормозны идэвхижилт дор дурьдсан шаардлагыг хангасан байвал зохино;

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Тормозны зам

цагт 30 км хурдтай үед (м)

Удаашралтын дээд хэмжээ (м) секээс багагүй

Суудлын авто машин (тусгай тоноглогдсон хөнгөн авто машин хамаарагдана)

7,2

5,8

4,5 т хүртэлх даацтай ачааны авто машин ба 7,5 м хүртэл урт автобус

9,5

5

4,5 тонноос дээш даацтай ачааны авто машин ба 7,5 м-ээс урт автобус

11

4,2

Мотоцикл (мотороллер), мопед (шаахайгүй)

7,5

5,5

Хөдөлгүүрийн багтаамж 49,8 см3-ээс бага мотоцикл (мотороллер), мопед

9

4,5

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»