Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Аравдугаар бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР, ТАНИХ ТЭМДЭГ

 

114. Авто машин, механизм, чиргүүл, мотоциклтэй албан газар, байгууллага, энгийн хүмүүс уг хөсгийг хүлээн авмагц 48 цагийн дотор Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас улсын дугаар (номер) авч, ачааны авто машин, 2 голт чиргүүл, автобусны хойт талд (кузов, цистерны ханан дээр) улсын дугаарын үсэг, тоог давтан бичсэн байвал зохино.

Тайлбар. Үсгийг тодорхой сайн харагдах будгаар бичсэн байхын хамт дараах хэмжээтэй байна: үсгийн өндөр 150 мм, өргөн 120 мм, бүдүүн 30 мм, тооны өндөр 300 мм, өргөн 130 мм, бүдүүн 30 мм байна.

115. Улсын дугаарын хэмжээ, хэлбэр маяг, өнгө үзэмжийг өөрчлөх буюу түүний дээр нэмэлт тэмдэглэл үйлдэхийг хориглоно.

116. Авто машиныг 1, 2 голтой чиргүүлтэйгээр ашиглах үед кузовын урьд талд буюу кабин дээр энэ тухай цагаан өнгийн гурвалжин таних тэмдэг тавьсан байвал зохино. (Түүний хажуу бүрийн хэмжээ 250 мм байвал зохино).

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»