Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван нэгдүгээр бүлэг

ЗОРЧИГЧИД, АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ

 

Зорчигчдыг тээвэрлэх тухай

117. Нийтийн үйлчилгээний шугамын автобусны жолооч нарын үүрэг:

а) маршрутын тогтоосон зогсоол дээр замын баруун захад шахаж зогсоно;

б) гүйцэд зогссоны дараа хаалгаа нээнэ;

в) зорчигчдыг автобуснаас бууж, суусны эцэст хаалгаа бүрэн хааж, хөдөлгөөнийг эхэлнэ.

118. Хүн тээвэрлэхэд хориглох нь:

а) ачааны мотоцикл, мотороллерт суулгаж тээх;

б) ямар ч тээврийн хэрэгслийн кабин, кузов, мөн мотоцикл (мотороллер)-ийн шаахай буюу моторт дугуй дээр тогтоосон хэмжээнээс илүү хүн тээх;

Тайлбар: Сургуулийн өмнөх насны хүүхдийг мотоцикл, моторт дугуй дээр авч явахдаа заавал насанд хүрсэн хүмүүс харгалзан явах ёстой.

в) мотоцикл (мотороллер) дээр сандайлж явах;

г) мотоцикл (мотороллер)-ийн арын суудал дээр 12 нас хүрээгүй хүүхдийг суулгах;

д) согтуу хүнийг мотоцикл (мотороллер), моторт дугуй дээр сундлах, ачааны авто машины кузовт харгалзах хүнгүйгээр тээж явах.

119. Ачааны авто машинаар хүн тээвэрлэхдээ дараагийн шаардлагыг хангасан байвал зохино:

а) хүн тээвэрлэх жолооч 3 жилээс доошгүй хугацаанд жолоочийн ажлыг тасралтгүй хийсэн (зэргийг харгалзахгүйгээр) байвал зохино;

б) хүн тээвэрлэх ачааны машины кузовыг хүн суухад тохируулан тоноглосон байхын хамт арын хашлагын дагуу түшлэг хийж, хашлаганы түгжээ сайнаар бэхлэгдсэн байвал зохино;

в) ачааны авто машины кузовт тээвэрлэх хүний тоо:

 

Авто машины даац

(тонноор)

Хүний тоо

1,5 хүртэл

1,5-аас 2 хүртэл

2,5-аас 3 хүртэл

3,5-аас 4,5 хүртэл

5-7 хүртэл

7 ба түүнээс дээш

9

16

20

24

30

36

 

Бүх зорчигчид суудлаар хангагдсан байвал зохино;

г) хүн тээвэрлэхэд байнга зориулагдсан ачааны авто машин тусгай бүрхүүлтэй бөгөөд зорчигчдыг буулгах, суулгах шаттай байхаас гадна кузов дотроо гэрэлтэй байвал зохино;

д) ачааны авто машинаар зорчигчдоос ахлагчийг томилох бөгөөд замын хуудсанд түүний нэр бичигдсэн байвал зохино;

е) хүн тээврийн авто машины хөдөлгөөний хурд цагт 50 км-ээс хэтрэхгүй байх ёстой. Хүүхдийг ачааны авто машинаар тээвэрлэхдээ насанд хүрсэн 2-оос доошгүй хүн харгалзаж явбал зохино.

120. Хүн тээвэрлэхэд зориулагдаагүй ачааны автомашинд ачааг дагаж яваа 6-гаас илүүгүй хүн тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд тэдний нэрсийг замын хуудсанд бичсэн байна. Харин хашлагагүй авто машин, хашлагатай чацуу буюу түүнээс өндөр ачаатай, мөн урт хэмжээний ачаатай авто машин, өөрөө буулгагч, цистерн, чиргүүл дээр хүн тээхийг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»