Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван нэгдүгээр бүлэг

ЗОРЧИГЧИД, АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ

 

Ачаа тээвэрлэх тухай

121. Тээвэрлэх ачааг унахгүй, байрнаасаа холхиж ганхах зэргээр хөдөлж, дуу чимээ их гаргахгүйгээр сайн бэхэлсэн байх ёстой. Дуу чимээ их гаргах ачааг хот, суурин газарт шөнийн 00 цагаас өглөөний 6 цаг хүртэл ачих, буулгахыг хориглоно.

122. Автомашины хамт газраас дээш 3,8 метрээс илүү өндөр, мөн 2,5 метрээс өргөн, эсвэл кузовын арын хашлагаас 2 метрээс илүү гарсан урт ачааг тээвэрлэхдээ Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас, харин хот хоорондын тээвэрлэлтэд бол цагдан сэргийлэх ангиас тус тус бичгээр зөвшөөрөл авах ёстой.

123. Урт, өргөнөөрөө тээврийн хэрэгслийн хэмжээнээс илүү гарсан ачаа буюу хэсэгчилсэн механизмыг тээвэрлэхдээ урьд, хойт талдаа улаан дарцаг хатгах бөгөөд 20 метрийн дотор муу үзэгдэх газар, харанхуй үед гэрлэн дэнлүү асааж явах ёстой.

124. Ачаа тээвэрлэхэд замын зорчих хэсгийг бохирдуулах буюу тохиромжгүй үнэр гарах явдлыг хориглоно. Тэсэрч дэлбэрэх, радио идэвхжилт, хүчтэй хордуулах, амархан шатах зэрэг бусад аюултай ачаа болон түүний ариутгагдаагүй сав боодлыг тусгай зааврын дагуу тээвэрлэж гүйцэтгэнэ.

Тайлбар: Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрлийг ачаа авах газарт байгаа цагдан сэргийлэх байгууллагаас олгоно.

125. Суудлын авто машин, мотоцикл (мотороллер), мопед, моторт дугуй дээр тэдгээрийн хэмжээнээс урт, өргөнөөрөө 0,5 метрээс илүү гарсан зүйл тээвэрлэхийг хориглоно.

126. Нэг чиргүүл бүхий автомашины ерөнхий урт 20 метр, хэд хэдэн чиргүүлтэй бол 24 метрээс хэтэрч үл болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»