Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван хоёрдугаар бүлэг

ЕРДИЙН ХӨСӨГТ ТАВИХ НЭМЭГДЭЛ ШААРДЛАГА, МАЛ ТУУВАРЛАХ ЖУРАМ

 

127. Авто машины замаар ердийн хөсөг (чарга) морьтой явах, мал хөтлөх, туухыг сонсгол, хараа сайтай 14-өөс дээш насны хүмүүст зөвшөөрнө.

128. Ердийн хөсөг замын хамгийн баруун захын эгнээгээр (явган хүний замын дэргэдүүр) явах ёстой бөгөөд түүнийг хөтлөгчид болон суугчдаас хөсөгний зүүн тал уруу хөлөө унжуулан, тэрэг чарган дээр сандайлж явахыг хориглоно.

129. Улсын чанартай авто машины зам, хот суурин газрын цардмал зам, автобусны хөдөлгөөнтэй замаар мал тууж явахыг хориглоно.

130. Мал туугчдад хориглох зүйл:

а) согтуу явах;

б) малаа эзэнгүй орхих;

в) төмөр замын гарамгүй газраар мал гаргах.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»