Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван гуравдугаар бүлэг

ТЭЭВЭР, НИЙГЭМ АХУЙ, БУСАД АЛБАН ГАЗАР, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА

 

131. Тээврийн хэрэгслийг харьяалагч авто аж ахуй, үйлдвэр, албан байгууллагын удирдагчид, түүний ашиглалтыг шууд хариуцагч нарын үүрэг:

а) жолооч нарын хөдөлгөөний дүрмийн мэдлэгт хяналт тавьж, үе үе шалгаж байна;

б) жолооч нарт тээврийн хэрэгслийг хариуцуулан өгөхдөө уг хэрэгслийн зохион байгуулалтын онцлог, жолоодох арга барилтай танилцуулсан байна;

в) жолооч нарт улирал, цаг агаарын нөхцөлийг харгалзан, хөдөлгөөний журам, маршрутын онцлогийн тухай зааварлана;

г) ажилдаа согтуу ирсэн буюу ажлын явцад согтуу байгаа нь илэрсэн (согтуугийн зэргийг харгалзахгүй) мөн их ядарсан буюу өвчтэй жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулахыг хатуу хориглоно;

д) ачааны авто машинаар хүн тээх үүргийг сахилга баттай жолоочоор гүйцэтгүүлнэ;

е) тээврийн хэрэгсэл нэг бүрийг гараж, паркаас ажилд гаргахдаа түүний техникийн байдал, гал эсэргүүцэх зүйлс байгаа эсэхийг заавал шалгаж байна;

ж) тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхийг шалгаж үзсэний дараа жолоочид замын хуудсыг олгож, алсын тээвэрт явах жолоочийн замын хуудсанд түүний хүчин төгөлдөр байх хугацааг тэмдэглэх ёстой;

з) жолоочоос тээврийн хэрэгслээ гэрийнхээ гадна тавьж байхыг хориглоно;

и) парк, гаражаас гарах хаалганы дэргэд анхааруулах тэмдэг заалтыг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын шаардлагаар тавьж, түүнийг бүрэн бүтэн байлгана;

к) зам тээврийн аюул осол, мөн гадна талын эвдрэл, гэмтэлтэй гараждаа буцаж ирсэн тээврийн хэрэгслийн тухай Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газарт нэн даруй мэдэгдэж байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»