Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван гуравдугаар бүлэг

ТЭЭВЭР, НИЙГЭМ АХУЙ, БУСАД АЛБАН ГАЗАР, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА

 

Хөдөлгөөнд саад болох зүйлийг арилгах тухай

132. Гудамж, замыг харьяалагч зам ашиглалт, нийгэм ахуй болон бусад газар, байгууллага, орон сууцны захиргаа, айл өрхийн ахлагч нарын гүйцэтгэх үүрэг:

а) замын засварлаж байгаа зорчих хэсэг, хиймэл байгууламжийг тойрон гарч болохоор төхөөрөмжлөх, зам засварын ажил хийж байгаа газрыг өдөр шөнийн цагт сайн харагдах хашлага, замын тэмдэг, заалтаар хамгаалахаас гадна шөнийн цагт улаан гэрэл дохио тавьж, ажиллаагүй замын машин, механизмыг зорчих хэсгээс зайлуулна;

б) гинж, ажлын хэсэг нь замын зорчих хэсгийг эвдэж болох зам, барилгын болон бусад машин, механизмыг цардмал замаар явуулахгүй байна.

133. Газар шорооны ажил хийдэг карьер, барилга, бусад байгууллагын удирдах хүмүүс орчин үеийн хучлагатай авто зам, гудамж, төмөр замын гармаар үргэлж зорчдог тээврийнхээ хэрэгслийн дугуйн шавар шавхайг гудамж, замд тулж очсон тухайд цэвэрлүүлж байх буюу уг шавар шавхайг замын зорчих хэсгээс цэвэрлүүлж байх үүрэгтэй.

134. Мал, шувууны аж ахуйн удирдах хүмүүс, мөн хувийн аж ахуйтан мал, шувуугаа замын зорчих хэсэгт оруулахгүй байх бүх арга хэмжээ авна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»