Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван гуравдугаар бүлэг

ТЭЭВЭР, НИЙГЭМ АХУЙ, БУСАД АЛБАН ГАЗАР, БАЙГУУЛЛАГЫН УДИРДАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА

 

Тохиролцон зөвшөөрөлцөх асуудал

135. Аж үйлдвэр, тээвэр, зам, барилга, бусад албан газар, байгууллагын удирдах хүмүүс дор дурьдсан зүйлийг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газартай харилцан тохиролцсон байх үүрэгтэй:

а) авто машины зам, гудамж болон түүний орчин газрын барилга, өргөтгөлийн зураг төсөл;

б) гудамж, замын хэсэгт засвар хийх, гэрэл тавих, мод тарих, зүлэгжүүлэх асуудал;

в) замын тэмдэг, заалтыг шинээр тавих, мөн хөдөлгөөн зохицуулахад зориулагдсан техник төхөөрөмж тавих, хөдөлгөөний чиг урсгалыг өөрчлөхөд;

г) төмөр замын гарам байгуулах, засварлах, өөрчлөх, устгахад;

д) автобус, такси зэрэг нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн маршрут, зогсоол, буудлыг шинээр тогтоох буюу өөрчлөлт оруулахад;

е) замын зорчих хэсэг, явган хүний зам дээр буюу түүний дэргэд нүүдлийн худалдаа, мухлаг, мөн үзвэр үзэсгэлэнгийн зүйлийг байрлуулан нээхэд;

ж) гудамж, замд хийгдэх төрөл бүрийн байгууламж, реклам, самбар зэрэг зүйл эргэн тойрны үзэгдэх орчныг хязгаарлах буюу жолоочоос тэр орчны хөдөлгөөний зохицуулалтыг харахад саад хийж болох нөхцөлд.

136. Дор дурдсан зүйлд улсын авто техникийн хэргийг шалгаж байцаах газар, түүний харьяа орон нутгийн байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авна.

а) тогтоогдсон хэмжээнээс илүү гарсан (урт, өргөн, өндрийн хэмжээ) ачаа тээвэрлэх;

Тайлбар: Барилгын материалаас бусад төрлийн ачааг улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын (байцаагч зохицуулагчийн) ам зөвшөөрлөөр нэг удаа ачих, буулгахыг зөвшөөрнө;

б) тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөнд саад учруулж болох газар шорооны болон бусад ажлыг гудамж, замын хэсэг явган хүний зам дээр хийх;

в) тээврийн хэрэгсэлд тусгай маягийн «Сирена» дуут дохио, гэрэл дохио тавих, мөн осол аварын албаны болон бусад зориулалтын ялгах тэмдгийг хэрэглэх.

137. Авто тээврийн замаар биеийн тамирын төрөл бүрийн бэлтгэл уралдаан, тэмцээнийг улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар, зам-ашиглалтын байгууллага, мөн хотод бол ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаатай зөвшөөрөлцсөний үндсэн дээр явуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»