Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Арван дөрөвдүгээр бүлэг
ЗАМЫН ТЭМДЭГ
Хориглох тэмдэг
140. Хориглох тэмдэг жолоочоос тодорхой үйлдэл гүйцэтгэхийг хориглоно.
2.1. «Орохыг хориглоно». Бүх төрлийн тээврийн хэрэгслээс цаашид явахыг хориглоно.
2.2. «Нэвтрэн гарахыг хориглоно». Бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэн гарахыг хориглоно.
2.3. «Автомашины хөдөлгөөнийг хориглоно». Бүх төрлийн авто машин, трактор, өөрөө явагч машин, механизмын хөдөлгөөнийг хориглоно.
2.4. «Ачааны авто машины хөдөлгөөнийг хориглоно». Ачааны авто машин, мөн трактор, өөрөө явагч машин, механизмын нэвтрэх хөдөлгөөнийг хориглоно.
Хэрэв тэмдэг дээр даацыг заасан байвал зөвхөн түүнээс их даацтай авто машин, мөн трактор, өөрөө явагч машин, механизмын нэвтрэн өнгөрөхийг хориглоно.
Эмнэлгийн ба авари ослын албаны таних тэмдэгтэй, мөн зохих шаардлагыг хангасны үндсэн дээр зорчигчид тээвэрлэж байгаа болон таксийн авто машинд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.
2.5. «Мотоциклийн хөдөлгөөнийг хориглоно». Мотоцикл, мотороллер, мопед явахыг хориглоно.
2.6. «Ердийн хөсгийн хөдөлгөөнийг хориглоно». Төрөл бүрийн ердийн хөсөг, морьтой явах, мал туухыг хориглоно.
2.7. «Тракторын хөдөлгөөнийг хориглоно». Бүх төрлийн тракторын хөдөлгөөнийг хориглоно.
2.8. «Дугуйгаар явахыг хориглоно». Бүх төрлийн дугуй, моторт дугуйгаар явахыг хориглоно.
2.9. «Жин хязгаарлана». Тээврийн хэрэгслийн хүндийн жин (ачаатай ба ачаагүйгээр) тэмдэгт заасан хэмжээнээс илүү байвал түүний хөдөлгөөнийг хориглоно.
2.10. «Гол дээр оногдох ачаалалтын хязгаарлалт». Тээврийн хэрэгслийн аль нэг голд оногдох ачаалалтын хэмжээ тэмдэгт зааснаас илүү байвал түүний хөдөлгөөнийг хориглоно.
2.11. «Өндрийн хэмжээг хязгаарлана». Тээврийн хэрэгслийн өндрийн хэмжээ (ачаатай ба ачаагүй) тэмдэгт зааснаас илүү байвал түүний хөдөлгөөнийг хориглоно.
2.12. «Өргөний хэмжээг хязгаарлана». Тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ (ачаатай ба ачаагүй) тэмдэгт заасан хэмжээнээс илүү байвал түүний хөдөлгөөнийг хориглоно.
2.13. «Зогсолтгүй явахыг хориглоно». Бүх төрлийн тээврийн хэрэгслийг уул газарт түр зогсохгүйгээр цааш хөдлөхийг хориглоно.
Хөндлөнгөөс ойртон ирж яваа буюу зам нарийсах үед эсрэг талаас ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхийг энэ тэмдэг шаардана.
2.14а. «Зүүн гар тийшээ эргэхийг хориглоно». Тээврийн хэрэгсэлд зүүн гар тийшээ ба буцаж эргэхийг хориглоно.
2.14б. «Баруун гар тийшээ эргэхийг хориглоно». Тээврийн хэрэгсэлд баруун гар тийшээ эргэхийг хориглоно.
2.15. «Буцаж эргэхийг хориглоно». Буцаж эргэх хөдөлгөөнийг хориглоно. Харин зүүн гар тийшээ эргэхийг зөвшөөрнө.
2.16. «Гүйцэж түрүүлэхийг хориглоно». Цагт 20 км-ээс бага хурдтайгаар явж байгаагаас бусад тээврийн бүх төрлийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Зорчих хэсгийн өргөнийг харгалзахгүйгээр хөдөлгөөнийг нэг эгнээгээр үргэлжлүүлэхийг шаардана. Харин уулзварын өмнө зохих байраа эзлэхийг зөвшөөрнө.
2.17. «Ачааны авто машинаар гүйцэж түрүүлэхийг хориглоно». Цагт 20 км-ээс бага хурдтайгаар явж байгаагаас бусад тээврийн бүх төрлийн хэрэгслийг ачааны автомашинаар гүйцэж түрүүлэхийг хориглоно. Ачааны бүх авто машиныг зөвхөн баруун гар талын эгнээгээр зорчихыг шаардана. Харин уулзварын өмнө зохих байраа эзлэхийг зөвшөөрнө.
2.18. «Хөдөлгөөний хурдыг хязгаарлана». Тэмдэгт заасан хэмжээнээс хөдөлгөөний хурдыг хэтрүүлж явахыг хориглоно.
2.19. «Дуут дохио өхийг хориглоно». Дуут дохио хэрэглэхийг хориглоно.
2.20. «Зогсохыг хориглоно». Тээврийн хэрэгслийн түр боловч зогсохыг хориглоно.
2.21. «Удаанаар зогсохыг хориглоно». Тээврийн хэрэгслийг удаанаар зогсохыг хориглоно. Такси, тахир дутуу хүмүүсийн автомашин, моторт дугуй, авари ослын ба эмнэлгийн албаны таних тэмдэгтэй авто машинд зогсохыг зөвшөөрнө.
2.22. «Хязгаарлалтын төгсөлт» 2.16-2.21 хүртэлх тэмдгийн хүчинтэй байх хязгаар дууссан болохыг заана.
141. 2.1, 2.2, 2.3, 2.14а, 2.14б, 2.15 дугаар тэмдэг нь тусгай тогтоосон маршрутаар зорчдог нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд үл хамаарна.
142. Хориглох тэмдгийг гудамж, замын зохих хязгаарлалтыг тогтоож байгаа хэсгийн өмнө тавина. 2.2-2.8 хүртэлх хориглох тэмдэг нь гудамж, замын уулзварын өмнө тавигдсан байвал огтлон гарсан гудамж, замын дагуу хүчинтэй бөгөөд харин шулуун чиглэлийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй.
2.14 (а,б) ба 2.15 дугаар тэмдгийг уулзварын өмнө тавьсан бол зөвхөн тэр уулзварт хамаарна.
2.16-2.22 хүртэлх хориглох тэмдэг нь хот, суурингийн дотор бол тавигдсан газраас замын дараагийн уулзвар хүртэл уулзваргүй замд бол хот, суурингаас гүйцэд гартал хүчинтэй болно.
Тайлбар: 2.20 ба 2.21 дүгээр тэмдгийг гудамж буюу замын аль тавьсан талд тээврийн хэрэгсэл түр ба удаанаар зогсохыг тус тус хориглоно.