Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ

 

Тусгайлан заах тэмдэг

143. Тусгайлан заах тэмдэг нь жолооч нарт зөвхөн тодорхой нэг чиглэлд явах буюу тодорхой нэг маркийн авто машинаар зорчихыг зөвшөөрнө.

3.1 (а, б, в, г, д). «Хөдөлгөөний зөвшөөрөгдсөн чиг». Зөвхөн тэмдэг дээр заасан сумны дагуу явна.

3.1 (б, д) дүгээр тэмдэг бас буцаж эргэхийг зөвшөөрнө.

Тайлбар: Заасан сумнуудын хоорондох өнцөг нь шулуун биш, харин уулзварын жинхэнэ дүрс хэлбэртэй зохицсон байх хэрэгтэй.

3.2. (а, б). «Саадыг тойрч гарах чиглэл». Сумаар заасан талаар саадыг тойрч гарна.

3.3. «Суудлын авто машины хөдөлгөөн». Зөвхөн суудлын авто машины хөдөлгөөнийг зөвшөөрнө.

3.4. «Ачааны авто машины хөдөлгөөн». Зөвхөн ачааны авто машины хөдөлгөөнийг зөвшөөрнө.

3.5. «Мотоциклийн хөдөлгөөн». Зөвхөн мотоцикл (мотороллер), мопедын хөдөлгөөнийг зөвшөөрнө.

3.6. «Унадаг дугуйн хөдөлгөөн». Унадаг дугуй, моторт дугуйгаар зорчихыг зөвшөөрнө.

3.7. «Тойрох хөдөлгөөн». Замын уулзвар буюу талбайгаар зөвхөн тэмдэгт заасан чигийн дагуу тойрон явж, дараах гудамж, замд шилжин орно.

144. Тусгайлан заах тэмдгийг зохих хязгаарлалтыг тогтоож байгаа гудамж буюу замын хэсгийн шууд өмнө тавина. Хэрэв 3.3-3.5 дугаар тэмдэг уулзварын өмнө тавигдсан байвал огтлон гарсан гудамж (зам)-д хамаарах бөгөөд шууд яваа хөдөлгөөнд үл хамаарна. Тусгайлан заах тэмдгийн хүчин төгөлдөр байх хүрээ нь:

3.1 (а, б, в, г, д) дүгээр тэмдэг уулзварын өмнө тавигдсан бол уул уулзварт хамаарна.

3.1 (в) дүгээр тэмдэг авто зам дээр тавигдсан бол ойролцоо байгаа уулзвар хүртэл хүчинтэй бөгөөд харин хашаа байрны дотор орохын тулд баруун гар тийшээ эргэхийг зөвшөөрнө.

3.2 (а, б) дүгээр тэмдэг тойрон гарах саад бэрхшээлийн өмнө тавигдсан бол зөвхөн тэр орчиндоо хамаарна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»