Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ

 

Заах тэмдэг

145. Заах тэмдэг нь гудамж, замыг ашиглах аятай нөхцөлийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тайлбар буюу мэдээлийн утгыг хадгална.

4.1. «Зогсох байр». Тээврийн бүх төрлийн хэрэгсэл удаанаар зогсох байрыг заана. Зогсох байрын хүрээ нь шугам зураас буюу эргэн тойронд байгаа барилга, ногоон зүлгээр хязгаарлагдана.

4.2. «Буцаж эргэх газар». Тээврийн хэрэгслийн буцаж эргэх газрыг заана.

4.3. «Авто жуулчдын лагерь». Авто жуулчдын лагерь оршиж байгаа газрыг заана.

4.4. «Хоолны газар». Нийтийн хоолны газрууд оршиж байгаа байршлыг заана.

4.5. «Эмнэлгийн тусламж үзүүлэх газар». Эмнэлгийн тусламж үзүүлж болох газруудын байршлыг заана.

4.6. «Техникийн үйлчилгээний газар». Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ хийх газрын байршлыг заана.

4.7. «Телефон». Нийтийн үйлчилгээний телефон утас байдаг газрыг заана.

4.8. «Шатахуун олгох газар». Шатахуун олгох газрын байршлыг заана.

4.9. «Төв гудамж, зам». Огтлолцож байгаа гудамж замыг зорчих илүү эрх бүхий гудамж зам буюу замын хэсэг эхэлж байгааг заана.

4.10. «Төв гудамж, замын төгсгөл». Зорчих илүү эрх бүхий төв гудамж, замын төгсгөлийг заана.

146. Заах тэмдгийг тавих нь:

4.1, 4.2 дугаар тэмдгийг зохих шаардлага бүхий газарт тавина. 4.3-4.8 дугаар тэмдгийг гудамж (зам)-д бол тэмдэглэгдэж байгаа газрын өмнө байрлуулна.

Хэрэв уул газар нь замаас зайдуу байвал уг газар уруу салсан замын өмнө тэмдгээ тавина.

4.9 дүгээр тэмдгийг зорчих илүү эрх бүхий гудамж замын эхэнд харин 4.10 дугаар тэмдгийг түүний эцэст тавина.

147. Аль ч группийн эсрэг утгатай хоёр тэмдэг нэг дор тавигдсан байвал жолооч түр тавигдсан тэмдгийг удирдлага болгоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»