Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ

 

Тэмдгийн нэмэлт тайлбар

148. Нэмэлт тайлбар нь тэмдгийн утга санааг нэмэгдүүлэн тодотгохын гадна түүний үйлчлэх хүрээг хязгаарлана.

5.1. «Тэмдгийн хүчинтэй байх хүрээ». 2.16-2.21 дүгээр тэмдгийн үйлчлэх хүрээ хүчинтэй байгааг заана.

5.2. (а, б) «Объект хүртэлх зай». 5.2а тайлбар нь заах тэмдгээс цааш байгаа объект хүртэлх зайг заана.

5.2б тайлбар нь заах тэмдгээс зайдуу байгаа объект хүртэлх зайг заана. Эдгээрийн бичилт, дүрслэлийг шууд тэмдэг дээр үйлдэж болно.

5.3. «Тэмдгийн хүчинтэй байх хугацаа». Тэмдгийн хүчинтэй байх хугацааг өдөр буюу цагаар заана.

5.4. «Тойрч гарах чиглэл». Гудамж буюу замын хөдөлгөөн хаалттай саадыг тойрч гарах чиглэлийг заана.

5.5. «Тээврийн хэрэгслийн төрөл». Тэмдэгт дурдсан тээврийн хэрэгслийн төрлийг заана.

5.6. (а, б ,в). «Төмөр замын аюултай гарам». Төмөр замын онц аюултай гарамд ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулна. Төмөр замын хаалтгүй гармын өмнө «Галт тэрэгнээс болгоомжил» гэсэн заалтыг тавьж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»