Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ

 

Замын заалт

148. Замын заалт жолооч нарт хүрэх газрын зүг чигийн баримжаа олоход тусална.

6.1. «Нэрийн заалт». Зорчих маршрутын хот, суурин газрын нэрийг заана.

6.2. «Зүг чигийн заалт». Хүрэх газрын зүг чигийг заахын гадна бас түүний зайг (км-ээр) заасан байж болно.

6.3. «Зүг чигийн урьдчилсан заалт». Зорчих маршрутын чигийг урьдчилан заана.

6.4. «Маршрутын марк». Зорчих маршрутын номерыг заана.

6.5. «Километрийн заалт». Замын эхнээс төгсгөл хүртэлх зайг км-ээр заана.

149. Замын заалтыг дор дурдсан газарт тавина:

6.1-ийг хот, суурингийн хил дээр;

6.2-ыг уулзвар дээр;

6.4-ийг уулзварын цаана салж байгаа маршрут бүрийн эхэнд;

6.5-ыг замын километр бүрийн төгсгөлд тус тус тавина.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»