Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Арван тавдугаар бүлэг
ЗААЛТ
150. Заалт нь уг зүйлийн нэр бичигдсэн байдгаараа замын заалтаас ялгаатай юм.
1. «Гарц». Явган хүмүүсээс зорчих хэсгийг нэвтрэх газар, чигийг заана.
2. «Зогс». Зохицуулагч буюу гэрэл дохиогоор явахыг хориглоход болон 2.13 дугаар тэмдгийн дэргэд тээврийн хэрэгслийг зогсоох газрын байрыг заана.
3. «Нэг чигийн хөдөлгөөн». Нэг чигийн хөдөлгөөнтэй гудамж, замыг заана. Харин «Сумаар» заагдсан хөдөлгөөний чигийн эсрэг зорчихыг хориглоно.
4. «Хөдөлгөөний эгнээний тоо». Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эзэлж явах эгнээний тоог заана.
5. «Жолооны сургууль хийхийг хориглоно». Жолооны дадлага сургууль хийж байгаа тээврийн бүх төрлийн хэрэгсэл зорчихыг хориглоно.
6. «Авто машинаас болгоомжил». Хашаа, хороололд авто машины тогтмол гарч ордог газарт гэрлэн заалт тавина.
151. 1 ба 3-аас бусад заалт дөрвөлжин хэлбэртэй байна. Түүний тэмдэглэл, бичилтийг шар дэвсгэр дээр хар будгаар гүйцэтгэнэ.
152. 3-4 дүгээр заалт түүнийг тавьсан газраас аль ойр байгаа уулзвар хүртэл хүчинтэй байна.
153. Заалтын дор нэмэлт тайлбар байж болно (замын тэмдэг гэсэн 14 дүгээр бүлгийг үз).