Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Арван зургадугаар бүлэг

ГУДАМЖ, ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ТЭМДЭГЛЭЛ

 

154. Зорчих хэсгийн тэмдэглэлд тээврийн хэрэгсэл явган явагчдын хөдөлгөөнийг журамлан зохицуулах зорилгоор зорчих хэсэг дээр хийгдсэн шугам тэмдэглэл хамаарна.

1. «Тэнхлэгийн шугам» (үргэлжилсэн ба тасалдсан) нь эсрэг хөдөлгөөний урсгалыг ангилна. Тэнхлэгийн үргэлжилсэн шугамыг гүйцэж түрүүлэх, зүүн гар тийшээ эргэх, буцаж эргэхдээ хөндлөн огтолж тэнхлэгийн нөгөө талд гарахыг хатуу хориглоно.

Харин тэнхлэгийн тасалдсан шугамыг гүйцэж түрүүлэх, тойрч гарах, эргэх, буцаж эргэхдээ хөндлөн огтолж болно.

2. «Зорчигчдыг суулгах, буулгах талбай». Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд зорчигчдоос суух, буух, хүлээх зэрэгт зориулагдсан талбайг үргэлжилсэн шугамаар хязгаарласан байх бөгөөд түүний дээр хүмүүс байхгүй үед ч гэсэн зорчихыг хориглоно.

3. «Гарц». Гудамж, замыг явган хүний хөндлөн гарах газрыг тасалдсан шугамаар тэмдэглэсэн зорчих хэсэг юм.

4. «Зогс шугам». Зохицуулагч буюу гэрэл дохиогоор хориглосон үед болон мөн «Зогсолгүй явахыг хориглоно» гэсэн тэмдгийн дэргэд зогсох байрыг заана. Шугамын цаана «Зогс» гэсэн бичилтийг үйлдэж болно.

5. «Уулзварын төв» (1 метр хүртэл диаметртэй тойрог.) Зүүн гар тийшээ эргэх, мөн буцаж эргэхэд жолооч баруун гар талдаа орхиж зорчино.

6. «Зогсох хүрээ». Тээврийн хэрэгсэл зогсоход зориулагдсан талбай, зогсох байранд тээврийн хэрэгсэл орох, гарах газрыг үргэлжилсэн ба тасалдсан зураасаар тэмдэглэнэ.

7. «Зогсохыг хориглосон шугам». Замын хажуугийн хашлага чулууны дагуу зорчих хэсэг дээр үргэлжилсэн зураас татна. Нийтийн үйлчилгээнээс бусад тээврийн хэрэгсэл ийм шугамын дэргэд зогсохыг хориглоно.

Сайн харагдахуйц болгохын тулд зураасны төгсгөлийг тахийлгаж зурна.

I-V хүртэлх тэмдэглэл цагаан өнгөтэй байна.

VI-VII хүртэлх тэмдэглэл шар өнгөтэй байна. Будаг, мөн өнгө ялгарах материал, чулуу, төмөрлөг эдлэлийг замд суулгах, хадах журмаар зорчих хэсэг дээр тэмдэглэл үйлдэнэ.

155. Хэрэв зорчих хэсгийн тэмдэглэл, замын тэмдэг, заалтыг нэг дор хэрэглэсэн нь эсрэг утгатай байвал жолооч замын тэмдэг, заалтыг удирдамж болговол зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»