Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Анхааруулах тэмдэг

25. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг урьдчилан анхааруулна.

Анхааруулах тэмдэг нь улаан хүрээтэй гурвалжин хэлбэртэй байна.

1.1. «Төмөр замын хаалтгүй гарам»

1.2. «Төмөр замын хаалттай гарам»

1.3. «Адил замын уулзвар»

1.4.а,б,в. «Адил биш замын уулзвар»

1.4.б. Туслах зам баруун гар талаас, 1.4.в. туслах зам зүүн гар талаас нийлнэ.

1.5. «Зам тавьж өгнө». Энэ тэмдэг тавьсан замаар яваа тээврийн хэрэгслийн жолооч хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

1.6. «Гэрэл дохионы зохицуулга». Хөдөлгөөнийг гэрэл дохиогоор зохицуулж байгаа замын уулзвар (хэсэг).

1.7.а,б. «Огцом эргэлт». Эргэх радиус багатай буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан замын тахир хэсэгт эргэх чигийг заана.

1.8.а,б. «Тахир зам». Огцом тахирласан замын хэсгүүд.

1.9. «Эгц уруу»

1.10. «Огцом өгсүүр»

1.11. «Тэгш биш зам». Дэржигнүүр, овон товонтой тэгш биш замын хэсэг.

1.12. «Халтиргаатай зам». Зорчих хэсгийн харьцангуй их халтиргаатай хэсэг.

1.13.а,б,в. «Зам нарийсна».

1.13.а. «Хоёр талаасаа нарийсна»

1.13.б. «Баруун гар талаасаа нарийсна»

1.13.в. «Зүүн гар талаасаа нарийсна»

1.14. «Сөрөг хөдөлгөөн». Сөрөг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжиж байгааг анхааруулна.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

1.15. «Явган зорчигчийн гарц». Явган хүн зам хөндлөн гарахад зориулсан тэмдэглэлтэй буюу тэмдэгтэй замын хэсэг.

1.16. «Хүүхэд». Зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй хэсэг (сургууль, цэцэрлэгийн орчим гэх мэт).

1.17. «Засварын ажил». Хүмүүс зорчих хэсэг дээр ажил хийж байгааг анхааруулна.

1.18.а. «Мал тууж гарах газар». Мал тууж зам хөндлөн гаргах хэсэг.

1.18.б. «Ан амьтан». Мал, ан амьтан гарч ирж болзошгүй газар.

1.19. «Чулуун нурангитай». Шороо, чулуу нурж болзошгүй газар.

1.20. «Бусад аюултай газар». Энэ дүрэмд заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий газар.

1.21. «Тойрох хөдөлгөөнтэй замд нийлнэ».

1.22. «Хайрга үсэрнэ». Тээврийн хэрэгсэл явахад дугуйн дороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг.

1.23. «Онгоц доогуур ниснэ».

1.24.а,б,в. «Эргэх чиг». Үзэгдэх орчин хязгаарлагдсан чиглэл болон бага радиустай эргэх газар буюу засвар хийж буй замын хэсгийг тойрч гарах чиглэлийг заана.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

26. 1.5 тэмдгийг уулзварын шууд өмнө тавина. Бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторх замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн зайд тавина.

Суурин газрын гаднах замд 1.1, 1.2, 1.16, 1.17 тэмдгийг давтан тавих бөгөөд давтан тавьсан хоёр дахь тэмдгийг аюултай хэсэгт 50 метрээс холгүй зайд тавина.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»