Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Мэдээлэл заах тэмдэг

33. Мэдээлэл заах тэмдэг нь замын нөхцөл байдлын онцлог, замд тохиолдох объектын байрлалыг харуулна. Мэдээлэл заах тэмдэг нь цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин, 4.1, 4.2 тэмдэг шар дэвсгэртэй байна.

4.1. «Гол зам». Зохицуулдаггүй уулзварт энэ тэмдэг тавьсан замаар яваа тээврийн хэрэгсэл уулзварыг түрүүлж нэвтрэх эрхтэй байна.

Тайлбар: 4.1 тэмдэг тавьсан замд түүний хүчинтэй хүрээнд байгаа туслах чанарын бүх замд 1.5 буюу 2.15 тэмдгийг тавина.

4.2. «Гол замын төгсгөл»

4.3. «Суурин газрын эхлэл»

4.4. «Суурин газрын төгсгөл» 4.3 тэмдгээр тэмдэглэсэн суурин газрын дэвсгэр нутгаас гарсныг заана.

4.5. «Сөрөг хөдөлгөөнд илүү эрхтэй». Замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтэрнэ.

Тайлбар: 4.5 тэмдэг тавьсан байвал эсрэг талын нарийссан хэсгийн өмнө 2.24 тэмдгийг тавина.

4.6.а,б,в,г. «Эгнээгээр явах хөдөлгөөний чиглэл». Тухайн эгнээгээр явах хөдөлгөөний чиглэлийг заана.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

4.7.а,б,в. «Нэг чиглэлийн хөдөлгөөн». Нэг чиглэлийн хөдөлгөөнтэй замыг заана. Уулзвараас цааш нэг чиглэлийн хөдөлгөөнтэй бол уул уулзварын цаад талд 4.7.а тэмдгийг, уулзварт нийлсэн зам зүүн гар тийшээ нэг чиглэлийн хөдөлгөөнтэй бол уулзварын өмнө талд 4.7.б тэмдгийг, баруун гар тийшээ нэг чиглэлийн хөдөлгөөнтэй бол 4.7.в тэмдгийг тавина.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

4.8. «Буцаж эргэх газар»

4.9. «Зогсох байр»

4.10. «Явган хүний гарц» Зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарахыг зөвшөөрсөн газрыг заана.

4.11.а,б,в. «Чигийн урьдчилсан заалт». Тэмдэгт заасан суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан заана. Уул тэмдэг дээр маршрутын дугаар, хөдөлгөөний онцлогийг харуулсан тэмдэглэл хийхийн дээр, суурин газар болон объект хүртэлх зайг километрээр зааж болно.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

4.12. «Чигийн заалт». Объект хүрэх чиг болон зайг километрээр заана.

4.13. «Зайн заалт». Тухайн объект хүртэлх зайг километрээр заана. Хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

4.14. «Объектын нэр» Гол мөрөн, нуур, түүхийн дурсгалт газар зэрэг (суурин газраас бусад) объектын нэрийг заана.

4.15. «Километрийн заалт». Тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр заана. Уг тэмдгийг километр бүрийн төгсгөлд тавина.

4.16. «Маршрутын дугаар»

4.17. «Шатахуун түгээх станц»

4.18. «Техник үйлчилгээний газар»

4.19. «Хүн эмнэлэг»

4.20. «Телефон». Нийтийн үйлчилгээний телефон (утас) байдаг газрын байршлыг заана.

4.21. «Хоолны газар» Нийтийн үйлчилгээний хоолны газрын байршлыг заана.

4.22. «Зочид буудал»

4.23. «Жуулчны байр»

4.24. «Автобус, троллейбусны буудал». Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудал.

4.25. «Суудлын таксийн зогсоол» Ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг зааж болно.

4.26. «АТГ харуул»

4.27. «Нэг чиглэлийн хөдөлгөөний төгсгөл». 4.7.а тэмдгийн хүчинтэй байх хүрээ дууссаныг заана.

4.28.а,б,в. «Ачааны автомашины хөдөлгөөний чиглэл». Уулзварт ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин, механизм хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн чиглэлийг заана.

/Энэ тэмдгийг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

4.29. «Тойрч гарах бүдүүвч». Замын хөдөлгөөнд хориглолт тогтоосон хэсэг, түүнийг тойрч гарах чиглэл буюу замыг заана.

/Энэ тэмдгийг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

4.30. «Тохиромжтой хурд». Замын тухайн хэсэгт явахад хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг заах бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна.

34. 4.1 буюу 4.3 тэмдгийг гол зам буюу суурин газрын эхлэл, 4.2 ба 4.4 тэмдгийг тэдгээрийн төгсгөлд тус тус тавина.

4.11 тэмдгийг суурин газрын гаднах замд уулзвараас 300 метр, доторх замд бол уулзвараас 50 метрийн зайд тавина.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»