Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Нэмэлт мэдээллийн тэмдэг

/Энэ гарчгийг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчилсөн/

35. Нэмэлт мэдээллийн тэмдгийг бусад тэмдэгтэй хамт хэрэглэж, тэдгээрийн утгыг тодруулна.

5.1. «Үйлчлэх хүрээ» 2.18-2.23 хориглох тэмдгүүдийн үйлчлэх хүрээг, 1.7, 1.12, 1.16-1.20, 1.22, 1.23 тэмдгүүдээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заана.

5.2.а,б,в. «Объект хүртэлх зай»

5.2.а тэмдгээс аюул бүхий хэсэг, эсвэл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг хүртэлх болон тэмдэгт заасан объект хүртэлх зайг заана. Объект замын дагуу байх тохиолдолд хэрэглэнэ.

5.2.б тэмдгийг дээрх объект замаас зайдуу байх тохиолдолд хэрэглэнэ.

5.2.в тэмдэг суурин газрын гаднах замд, 2.15 тэмдгийг уулзварын шууд өмнө тавьсан үед 1.5 тэмдгээс уулзвар хүртэлх зайг заана.

5.3.а,б,в,г,д,е. «Үйлчлэх чиглэл». Хориглох буюу тусгайлан заах тэмдгийн хүчинтэй байх чиглэлийг заана.

5.3.а баруун гар тийш, 5.3.б зүүн гар тийш, 5.3.в баруун буюу зүүн гар тийш. 5.3.г,д,е тэмдэг нь 2.22, 2.23 тэмдгийн хүчинтэй хүрээг илэрхийлнэ.

5.4. «Адил замын уулзварын хэлбэр» 1.3 тэмдгийн хамт хэрэглэнэ.

5.5. «Тойрч гарах чиг». Хөдөлгөөнийг үргэлжлүүлэх бололцоогүй замын хэсгийг тойрч гарах чиглэлийг заана.

5.6. «Үйлчлэх хугацаа». Тэмдгийн хүчинтэй байх хугацааг гаригаар юмуу цагаар заана.

5.7.а,б,в,г,д,е,ё. «Тээврийн хэрэгслийн төрөл». Тухайн тэмдэг ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

5.8.а,б,в. «Төмөр замын гарам». Төмөр замын гарам ойртож байгааг анхааруулна.

5.9.а,б. «Галт тэрэгнээс болгоомжил»

5.9.а тэмдэг нэг замтай, 5.9.б хоёр буюу түүнээс дээш замтай төмөр зам хөндлөн огтлох хаалтгүй гарам ойртож байгааг анхааруулна.

5.10. «Гол замын чиг». Уулзвар дээр гол замын чигийг заана. 1.5, 2.15, 4.1 тэмдгийн хамт хэрэглэнэ.

5.11, 5.12. «Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр». Суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй нийлсэн явган хүний замын хашлагыг унуулж зогсоох газар.

5.13. «Хөдөлгүүрийг унтрааж зогсох зогсоол». 4.9 тэмдэгтэй хамт хэрэглэгдэх бөгөөд ийм тэмдэгтэй зогсоолд хөдөлгүүрийг унтрааж зогсооно.

5.14. «Хараагүй хүмүүс». Хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарц, газрыг анхааруулах бөгөөд 1.15, 4.10 тэмдэгтэй хамт хэрэглэнэ.

5.15. «Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа». 4.9 тэмдэг тавьсан зогсоолд удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заана.

/Энэ тэмдгийг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

5.16. «Бүх жингийн хязгаар». Бүх жин нь тэмдэгт заасан хэмжээнээс илүү тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд 2.2-2.4, 2.6, 2.7 тэмдэгтэй хамт хэрэглэнэ.

/Энэ тэмдгийг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

5.17. «Тахир дутуу хүн». 4.9 тэмдэгтэй хамт хэрэглэх бөгөөд уг зогсоол зөвхөн тахир дутуу хүнд зориулсан тээврийн хэрэгсэлд хамаарна.

/Энэ тэмдгийг НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмсэн/

36. 5.8.б, 5.11, 5.12 тэмдгийг дангаар нь хэрэглэж болно. Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн дор 5.8.а тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн дор 5.8.в тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 5.8.б тэмдгийг тус тус тавина.

37. 5.9.а,б тэмдгийг төмөр замаас 20 метрийн зайд буюу гармын дэргэд гэрэл дохио байвал түүнтэй хамт тавина.

38. Ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, замын нөхцөл байдлыг илүү мэдэхэд нь жолоочид туслах зорилгоор бусад нэмэлт мэдээллийн тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр хийсэн байна.

39. Байнгын тэмдгээс эсрэг утга бүхий түр тэмдэг тавьсан байвал түр тэмдгийг баримтална. Түр тэмдэг нь суурьтай (зөөврийн) байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»