БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Дөрөвдүгээр бүлэг
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Замын тэмдэглэл
40. Замын хөдөлгөөний журам, чиглэлийг тогтоох, байгууламжийн хэмжээг тодотгох зорилгоор зорчих хэсэг, түүний хашлага болон замын бусад байгууламж дээр хийсэн шугам, бичлэг зэрэг нь замын тэмдэглэлд хамаарна.
41. Замын тэмдэглэлийг хэвтээ буюу босоо гэж хоёр ангилах бөгөөд тэдгээрийг дангаар нь юмуу, замын тэмдэг, гэрэл дохиотой хослуулан хэрэглэнэ. Хэвтээ тэмдэглэлийг зорчих хэсэг дээр цагаан өнгөөр, босоо тэмдэглэлийг зорчих хэсгийн болон явган хүний замын хашлага, замын бусад байгууламж дээр хар, цагаан өнгө хослуулан зурж хийнэ.