Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Хэвтээ тэмдэглэл

1.1. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах, тээврийн хэрэгслийн зогсоол болон зорчих хэсгийн хилийг тэмдэглэнэ.

1.2. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрсөн газрыг тэмдэглэнэ.

1.3. Зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.22 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр шар өнгөөр хийнэ.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

1.4. Зорчих хэсэг дээр эсрэг буюу нэг чиглэлийн хөдөлгөөний урсгалыг тусгаарлаж, эгнээний хилийг заана.

1.5. Хөдөлгөөний урсгалыг дагуу буюу эсрэг чиглэлд тусгаарлахын хамт 1.1 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна (Тасалдсан шугамын нэг зураасны урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин их байна).

1.6. Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ. (Тасалдсан шугамын нэг зураасны урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү байна).

1.7. Хөдөлгөөний чиглэл эсрэгээр өөрчлөгдөж болох эгнээний хилийг тэмдэглэнэ.

1.8. Хөдөлгөөний урсгалыг дагуу болон эсрэг чиглэлд тусгаарлана.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

1.9. «Зогс» шугам - 2.15 тэмдэг, гэрэл буюу зохицуулагчийн дохио хөдөлгөөнийг хориглосон үед тээврийн хэрэгсэл зогсох газрыг заана.

1.10. Хөндлөн замаар ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийн тулд зогсох газрыг заана. Энэ тэмдэглэлийг зөвхөн 1.5. тэмдэг уулзварын өмнө тавьсан тохиолдолд хэрэглэнэ.

1.11.а,б. «Гарц». Явган хүн зорчих хэсгийг хөндлөн гарах газрыг тэмдэглэнэ. Явган хүний хөдөлгөөний чиглэлийг сумаар зааж тэмдэглэж болно.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

1.12. Уулзварт тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг заана. Дангаар нь юмуу 4.6 тэмдэгтэй хамт хэрэглэж болно. Зүүн гар тийшээ эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө.

1.13. Энэ тэмдэглэл нь 1.10 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна. Гурвалжны орой нь хөдөлгөөний урсгалын эсрэг чиглэсэн байна.

1.14. «Зогс» бичлэг 2.15 тэмдэг юмуу 1.9 тэмдэглэлтэй хамт хэрэглэнэ.

1.15. Хөдөлгөөний урсгал нийлэх буюу салах газарт үлдэх зайг тэмдэглэнэ.

1.16. «Аюулгүйн зурвас». Зам хөндлөн гарч амжаагүй явган зорчигчийн хүлээх газрыг тэмдэглэнэ.

42. Зорчих хэсэгт хөдөлгөөний нөхцөл, байдлыг баримжаалахад нь жолоочид туслах зорилгоор ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тэмдэглэл хийж болно.

43. 1.1 тэмдэглэлээр зорчих хэсэг болон зогсоолын хилийг тэмдэглэснээс бусад тохиолдолд түүнийг давж гарахыг хориглоно. 1.4, 1.5 тэмдэглэлийг аль ч талаас нь давж болно. Харин дээрх тэмдэглэлүүдийн дээгүүр нь явахыг хориглоно.

44. Үргэлж, тасархай шугам зэрэгцүүлж татсан 1.8 тэмдэглэл байвал тасархай шугамтай талаас, тасархай хоёр шугам зэрэгцүүлж татсан 1.7 тэмдэглэл жолоочийн баруун гар талд байвал түүнийг давж болно.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

45. 1.16 тэмдэглэлийг давах, дээгүүр нь явахыг хориглоно.

46. 1.2, 1.3 тэмдэглэлийг шар өнгөөр хийнэ.

47. Замын тухайн хэсэгт тавьсан тэмдэг буюу тэмдэглэл эсрэг утгатай байвал тэмдгийн заалтыг баримтална.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»