Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Босоо тэмдэглэл

2.1. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учруулж болох замын байгууламжийн босоо хэсэг (гүүрний тулгуур, усны хоолойн шугам гэх мэт)-ийг тэмдэглэнэ.

2.2. Гүүр, хонгил, мөн замын байгууламжийн доогуур гарах үед уг байгууламжид тулж болзошгүй хэсгийг тэмдэглэнэ.

2.3. Зорчих хэсгийн тусгаарлах зурвас болон бусад хэсэгт тэмдэг тавих үед түүний суурийг тэмдэглэнэ.

2.4. Зам дагуу тавьсан шонг будаж тэмдэглэнэ.

2.5. Эргэх радиус багатай, мөн нурж болзошгүй зэрэг аюул бүхий замын хажуу гадаргууг тусгаарласан хаалтад зурж тэмдэглэнэ.

2.6. Тусгаарлах зурвас, замын саад болон аюул бүхий хэсгийн зах, хашлагыг тэмдэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»