Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Зургадугаар бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ

 

Тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсох

99. Жолооч тээврийн хэрэгслийг баруун гар талын эгнээнд зорчих хэсгийн зах буюу хашлаганд шахаж зогсооно. Шороон замд бол замын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зогсвол зохино.

100. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх бололцоогүй болгох бүхий л арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Бусдын хөдөлгөөнд саад болохоор бол зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгохыг хориглоно.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар нэмэлт орсон/

101. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн баруун гар талын захыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө.

Зогсоолын талбай буюу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийхгүй газарт ташуу байрлалаар зогсоож болно. Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсоход тээврийн хэрэгслийг замаас зайдуу буюу тусгай талбайд зогсооно.

102. Түр буюу удаан зогсохыг хориглох тохиолдол:

а) уулзвар дээр юмуу түүнд 20 метрээс ойр зайд;

б) явган хүний гарц дээр юмуу түүнд 5 метрээс ойр зайд;

в) автобус, троллейбус, таксийн буудал дээр юмуу түүнд 20 метрээс ойр зайд;

г) төмөр замын гарам дээр;

д) гүүрийн дээр, доор;

е) гэрэл дохио, замын тэмдэг халхлах газар;

ж) тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс тэнхлэгийн үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт;

103. Удаан зогсохыг хориглох тохиолдол:

а) бусдын хөдөлгөөнд саад болох бүх газар;

б) төмөр замын гарам дээр, түүнд 100 метрээс ойр зайд;

в) хашааны хаалган дээр, түүнд 5 метрээс ойр зайд;

г) замын огцом эргэлт дээр;

д) аль нэгэн чигт орчин 100 метрт харагдахгүй замын дагуу хотгор гүдгэрт;

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

104. Орон сууц, гудамжны хорооллуудад 22-06 цагийн хооронд албаны тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»