БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Зургадугаар бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ, ТҮР БУЮУ УДААН ЗОГСОХ
62. БНМАУ-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулна. Хэд хэдэн салаа бүхий шороон замд бол батлагдсан гол замаар явах бөгөөд түүнээс гарах зайлшгүй шаардлага гарвал зөвхөн баруун гар талын салаа замд орж болно. Жолооны хүрд нь баруун гар талдаа байрласан авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/