Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Долдугаар бүлэг

ЗАМЫН УУЛЗВАР, ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БУУДАЛ, ТӨМӨР ЗАМЫН ГАРМААР НЭВТРЭХ

 

Явган хүний гарц, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн буудлыг нэвтрэх

115. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн жолооч хөдөлгөөний хурдыг хасаж, хэрэв явган зорчигчид явж байвал зогсож өнгөрүүлнэ.

116. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон байвал араас нь ирсэн бусад жолооч, түүний урдуур явган зорчигч явж байгаа эсэхийг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Замын аль ч хэсэгт хараагүй хүмүүс явж байвал зогсож өнгөрүүлнэ.

117. Жолооч суурин газарт буудлаас хөдөлж байгаа нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж үл болно.

118. Жолооч уулзвар дээр баруун, зүүн гар тийш эргэх үед зөвшөөрсөн дохиогоор зам хөндлөн гарч яваа явган зорчигч эхлэн нэвтрэх эрхтэй байна.

119. «Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл» гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал түүний дэргэдүүр өнгөрөх жолооч хөдөлгөөний хурдаа заавал бууруулж, онц анхаарал болгоомжтой явна. Тухайн тээврийн хэрэгслээс буух буюу түүнд сууж байгаа хүүхдүүдийг зам хөндлөн гартал түр зогсоно.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»