Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Наймдугаар бүлэг

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ

 

Уулын замаар явах

128. Уулын бэрхшээлтэй замд тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхдөө аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

129. Уулын замд хориглох нь:

а) эгц уруу замд араа буюу дискэн холбоог салгаж явах;

б) зөөлөн холбоо хэрэглэх юмуу хатуу холбоогоор нэгээс илүү механикжсан тээврийн хэрэгсэл чирэх;

в) зорчих хэсэг нь мөстсөн замаар механикжсан тээврийн хэрэгсэл чирэх;

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

г) 100 метрээс ойр зайд орчин муу үзэгдэж байгаа замд зогсох;

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»