Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Наймдугаар бүлэг

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ

 

Цуваагаар явах журам

130. Тээврийн хэрэгслийн цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явах бөгөөд хамгийн түрүүчийн болон сүүлийн тээврийн хэрэгсэл «цуваа» гэсэн тод бичлэгтэй байна. Цуваанд эзлэх дугаарыг тээврийн хэрэгсэл бүрийн урд болон ар талд харагдахуйцаар тавина. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж явна.

131. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.

132. Цуваагаар яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захаар нэг эгнээгээр явна. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр цуваанаас гарах, гүйцэж түрүүлэхийг хориглоно.

Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар суурин газар, хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цуваагаар яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

133. Нарийн замд цуваагаар яваа тээврийн хэрэгслүүдтэй зөрж өнгөрөх жолооч зам чөлөөлөн зогсож түүнийг өнгөрүүлбэл зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»