Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Наймдугаар бүлэг

ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦГОЙ НӨХЦӨЛ

 

Жолоодлогын дадлага хийх

134. Жолоодлогын дадлагыг зөвхөн багшийн хамт түүний шууд удирдлагын доор эхлээд тусгай заасан талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа УАТХШБ албанаас баталсан маршрутын дагуу гудамж замд хийхийг зөвшөөрнө.

135. Жолоодлогын дадлага хийлгэх багш УАТХШБГ-аас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байна.

136. Жолоодлогын дадлага хийж яваа автомашин, мотоцикл, бусад механикжсан тээврийн хэрэгсэл нь урд болон ар талдаа «сургалтын» гэсэн бичлэгтэй байна. Үсгийн өндөр нь 80 мм-ээс багагүй байвал зохино.

Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь тоормос, дискэн холбооны нэмэлт дөрөө, багшид зориулагдсан арыг харах нэмэгдэл тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойд өнцөгт 20x25 см хэмжээтэй улаан дарцагтай байна.

/Энэ зүйлд НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

137. Жолоодлогын дадлага хийх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»